Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

О.Батбаяр: Энхийг сахиулагчдаас нэмж халдвар илэрсэн ч Омикрон хувилбар бүртгэгдээгүй байна

А.Төгөлдөр, iKon.mn
2022 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас вакцины нэмэлт тун болон Омикрон хувилбарын талаар мэдээлэл хүргэж байна.

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр “Энхийг сахиулах ажиллагаанд оролцоод ирсэн 244 алба хаагчаас эхний шинжилгээгээр 120 нь эерэг гарсан. Алба хаагчид нэг онгоцоор ирсэн учраас халдвар тархах эрсдэлтэй байсан. Ингээд дахин шинжилгээ авахад эерэг гарсан алба хаагчид нэмэгдсэн. Ирэх замдаа онгоцонд халдвар авсан гэсэн үг. Одоогийн байдлаар тэдгээр алба хаагчдаас Омикрон хувилбар илрээгүй байна. Энхийг сахиулагчдаас нэмж халдвар илэрсэн тул тэднийг 147 хоногийн хугацаатай тусгаарласан. Тусгаарлалтын хугацаа эхнээсээ дуусаж байгаа.

2021 оны арваннэгдүгээр сарын 27-ноос хойш Монгол Улсын хилээр нийт 95 нислэг орж ирсэн. Эдгээр нислэгээр 9,523 зорчигч ирсэн бөгөөд эхний шинжилгээгээр 63, хоёр дахь шинжилгээгээр 75 халдварын зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээд байна.

Зөөвөрлөгдсөн тохиолдлууд дунд үе шаттайгаар генийн дараалал тогтоох шинжилгээ хийхэд одоогийн байдлаар Омикрон хувилбар бүртгэгдээгүй байна.

Өмнөд Африкын Бүгд Найрамдах улсад хийгдсэн судалгаа дэлхийн олон орны судлаачдыгн анхаарлыг татаж байна. Энэ судалгаагааар өмнө нь халдвар авч өвчилсөн, вакцинд хамрагдсан хүмүүс Омикрон хувилбарын давалгааны үед хүндрэл, нас баралт багатай байна.   

Маш олон судлаачид вакцины үед үүссэн болон өвчилсний дараа үүссэн дархлаа Омикроныы вирусыг танихгүй хүндрэл үүсгэж байна гэдэг айдастай байсан. Тэгвэл ӨАБНУ-д хийсэн судалгаа болон Их Британи дахь давалгаагаас харахад вакцин харьцангуй үр дүнтэй байна.

Тиймээс вакцины гуравдугаар тунд хамрагдсанаар халдвараас сэргийлэх, хүндрэлийг бууруулах боломжтой болох юм.

Мөн Израйл улс шинэ судалгаагаа зарлалаа. Энэ судалгаагаар бүүстер тун хийлгэснээс гурван сарын дараа эерэг биеийн түвшин буурч байгааг харуулсан. Тийм учраас тус улс эрүүл мэндийн салбарын ажилчид болон 60-аас дээш насны иргэдээ дөрөвдүгээр тунд хамруулж эхэлсэн" гэв.