Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 160 цэг 09:00-18:00 цагт ажиллана

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотод өнөөдөр коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 160 суурин цэг ажиллана.

Эдгээр цэгт 161 багийн 757 эмч, ажилтан ажиллаж, 4,800 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр дээрх вакцины

  • I тунд 51,
  • II тунд 90,
  • нэмэлт сэргээх тунд 1,160 буюу нийт 1,301 иргэнийг дархлаажууллаа.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75 хувь, II тунгийн хамралт 71.8 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 42.6 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2,990 жирэмсэн эх, 12-15 насны 68,341, 16-17 насны 26,930 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Дархлаажуулалтын цэгүүдийн байршил:

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7