Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

Булган аймагт шинээр халдвар илрээгүй 29 хоносон ч "Ногоон бүс" болоогүй

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Өнгөрсөн хоногт дотоодын халдварын тоо 127-оор нэмэгдлээ.

Дотоодын халдварын дийлэнх нь буюу 76.3 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 30 нь буюу 23.6 хувь нь аймгуудад илэрчээ.

Орон нутагт илэрсэн халдварыг аймаг тус бүрээр харвал, Говь-Алтайд хамгийн олон буюу есөн тохиолдол бүртгэгдсэн байна. 

Мөн Баянхонгор, Дархан, Өмнөговь, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ аймагт 1-6 тохиолдол бүртгэгдсэн бол бусад 14 аймагт халдвар нэмж илрээгүй байна.

Халдварын илрээгүй аймгуудаас Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Хөвсгөл, Өвөрхангайд хоёр хоног, Хэнтий, Төв аймагт гурав хоног, Баян-Өлгийд дөрөв хоног, Ховд, Дорнод аймагт тав хоног тус тус халдвар илрээгүй бол Булган аймагт 29 хоножээ.

ДЭМБ-ын журмын дагуу дээрх аймгуудад коронавирусийн тохиолдол нэмж илрэхгүйгээр 28 хоновол халдваргүй бүс буюу "Ногоон бүс" гэж үзэх юм.

“Гэхдээ Булган аймагт уг өвчний улмаас эмчилгээнд байгаа иргэд байгаа тул ногоон бүс гэж үзэх нь өрөөсгөл” гэдгийг ЭМЯ-ны албаны хүн тайлбарлав.

Цар тахал анх гарснаас хойш өнөөдрийн байдлаар Монгол Улсын дотоодод бүртгэгдсэн халдварын тохиолдол нийтдээ 389,484-д хүрсэн. Үүнээс 218,279 нь Улаанбаатар хотод, 172,182 нь аймгуудад бүртгэгдсэн байна.

Нийслэл хот болон орон нутгийн халдварын нөхцөл байдал (2022.01.03):