Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/29-НД НИЙТЛЭГДСЭН

Apple брэндийн бэлэг эздэдээ очсоор байна

ikon.mn
2021 оны 12 сарын 29
Сурталчилгаа

Шинэ жилийг тохиолдуулан LookTV аппликэйшн “Happy Look Year” урамшуулал зарлаж Apple брэндийн нийт 16 ширхэг ухаалаг бэлгийн эздийг тодруулж байгаа билээ. Тэгвэл эхний шатны 8 бэлгийн эздээ шууд нэвтрүүлгээр тодруулан, бэлгүүдийг гардуулж өглөө. Харин хоёр дахь удаагийн шууд дамжуулалт нь 12 сарын 30-ны өдөр LookTV-ийн хуудсаар дамжуулагдах юм.

Хэрэв та iPhone 13, Airpods pro, iPad pro, Macbook Pro зэрэг бэлгийн эзэн болохыг хүсвэл LookTV-ийн Basic болон Premium багцыг идэвхжүүлэхэд нэмэлтээр ирсэн купон кодыг ойр дотнын хүндээ бэлэглэж, нэмэлт купон кодыг мөн идэвхжүүлснээр урамшуулалд оролцох эрхтэй болох юм.
 

Airpods Pro-ийн эзэн Э.Булганчимэг:

“Бараг анх гарсан цагаас нь хойш LookTV ашиглаж байна. Ихэвчлэн солонгос сериал үздэг юм. Гэхдээ сүүлд “Белград зочид буудал” гэдэг кино үзсэн байх. Ер нь apple-ийн гар утсыг сүүлийн 5 жил орчим ашиглаж байна. Чихэвч маань муудаад сольё гэж бодож байгаад шинэ жилийн босгон дээр airpods pro хожлоо”.

“Гэртээ ганцаараа киног үзээд хэзээ ч уйддаггүй”

 

iPhone 13 утасны эзэн Ч.Уранчимэг:

“LookTV-г нэлээн удаан ашиглаж байна. Ази, холливууд багц дахь киног нь ер нь их үздэг. Бараг бүгдийг нь үзсэн байхаа. Хүмүүст хандаж хэлэхэд энэ шинэ жилээр LookTV-ээс “Гэртээ ганцаараа” үзээрэй гэж зөвлөх байна. Өөрөө жил болгон үздэг ч ерөөс уйддаггүй болохоор энэ киног санал болгоё. Баярлалаа LookTV”.

 

iPad pro-ийн эзэн Г.Цэрэнхүү:

“Манайх зуслангийн бүсэд амьдардаг болохоор ихэвчлэн зурагттайгаа холбоод мэдээний сувгуудаа, кино сангаас киногоо үздэг. Аягүй сонин тохиолдлоор iPad pro-ийн эзэн боллоо. Яасан бэ гэхээр DDish-ийн гэр дүүрэн багцыг идэвхжүүлэхэд LookTV-ийн эрх ирдэг юм. Тэр эрхээ идэвхжүүлтэл нэмэлт купон код ирэхээр нь нөхөртөө бэлэглээд ингээд бэлэгтэй боллоо. iPhone хэрэглэдэг ч анх удаа iPad хэрэглэх гэж байна. LookTV-д шинэ жилийн кино цэс үүссэн байна лээ. Тэндээс гэр бүлээрээ хамтдаа тухлан сууж кино үзээрэй гэж зөвлөмөөр байна. Баярлалаа”.

“Эхнэртээ купон кодоо бэлэглэсэн”

 

Macbook Pro-ийн эзэн Ц.Гантулга:

“Би ер нь HBO-ийн кино үзэх гэж LookTV их ашигладаг. Одоо “Westworld” үзэж байгаа. Сая хоёрдугаар улирлыг нь дуусгаад л байж байна даа. Нэмэлтээр ирсэн купон кодоо эхнэртээ бэлэглээд, эхнэрийнхээ утсан дээр ашиглаж байгаа. Хүмүүст кино санал болгоё гэвэл шинэ жилийн гэхээс илүүтэй “Westworld” гэдэг цувралыг л үзээрэй гэж зөвлөе. Үнэхээр гоё кино байна лээ. Кино үзээд Macbook-тэй болсондоо маш их баяртай байна. Баярлалаа”.

Happy Look Year урамшууллын хүрээнд дараагийн:

  • iPhone 13 – 2ш
  • iPad Pro- 2ш
  • Airpods Pro- 2ш
  • Macbook Pro- 2ш бэлгийн эзэд 12 сарын 30-нд тодорно.

Танд ч бас боломж бий шүү. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

 

-HAPPY LOOK YEAR-

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.