Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/29-НД НИЙТЛЭГДСЭН

Технологи болон бизнесийн шилдэг талентууд Nito-д нэгдсээр

ikon.mn
2021 оны 12 сарын 29
Сурталчилгаа
Зураг зураг

COVID-19-ийн улмаас эхэлж чадаагүй төслүүд, өргөжин тэлэлт хийх цаг хугацаагаа хүлээж байсан олон бизнесүүд одоо л хөдөлж эхэлж байна. Сүүлийн үед бизнесүүд дижитал шилжилт хийж, өөрсдийн IT багийг бүрдүүлэх, бизнесийн цар хүрээгээ нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж буй тул тухайн салбарын нарийн мэргэжилтнүүдийн эрэлт маш өндөр байгаа нь мэдрэгдэж байна.

Мөн 2021 он дуусаж, шинэ он гарах дөхөж буй тул хүн бүр өнгөрсөн онд хийж бүтээснээ дүгнэн, дараагийн алхмаа зоримог хийдэг цаг үетэй давхацсан тул боловсон хүчний шилжилт хөдөлгөөний идэвх маш өндөр байгааг манай “Нито-Ур чадварт суурилсан ажлын байрны платформ” дээрээс тодхон харж болно. Компаниуд дэлхий нийтээр мэргэжлийн талентыг багтаа нэгтгэхийн төлөөх тулаанд өрсөлдөж байна. Ямар сургууль төгссөн, ямар дипломтой, хэдэн настай зэрэг шалгуурыг ажил олгогчид харахаас илүүтэй ямар чадвартай вэ, юу хийж чадах вэ гэдэг дээр төвлөрөх хандлага улам нэмэгдлээ. Тиймдээ ч манай Нито платформ дээр өөрсдийн CV-г үүсгэж, бүртгүүлж буй талентуудаас бид нас, хүйс, регистрийн дугаар зэрэг мэдээллийг нэхдэггүй. Манай баг хамт олон ч тэдгээр хувь хүний мэдээллийн аюулгүй байдлыг чандлан хадгалдаг, өндөр түвшний нууцлал бүхий системийг хөгжүүлсэн.

Талентууд ажлын байр зарлагдахыг хүлээж, өөрсдөө эхэлж CV-ээ явуулдаг байсан уламжлалт системийг бид халж чадсан бөгөөд та нэг удаа л 5-10 минутыг зарцуулж, бүртгэлээ үүсгэнэ. Тэгснээрээ салбарын шилдэг компаниуд ажлын зар оруулмагц, ажлын байрны болон тухайн компанийн дэлгэрэнгүй мэдээллийг 20-хон секундын дотор та өөрийн и-мэйлд хүлээн авах боломжтой.

 

Түүнчлэн та бүхэн ажиллаж байсан компани, одоо ажиллаж байгаа компанийн соёл, ажиллах орчин, удирдлагын менежментийн арга барил, авъяас чадварыг үнэлэх үнэлэмж, ажилчдын уур амьсгал зэрэг сэтгэгдлээ нэрээ нууцлан, эсвэл нууцлахгүйгээр манай платформ дээр бичсэнээр дараа дараагийн ажил горилогчдод зөв шийдвэр гаргахад туслаж, ажлын байрны орчинд эерэг өөрчлөлтийг бий болгоход хувь нэмэр оруулах болно.

 Энд дарж Nito-д бүртгүүлээрэй.

 

Нитотех ХХК, Гүйцэтгэх захирал: Б.Мөнхдалай

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.