Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

МИЛАЯ ГАВЬЯАТТАЙ БОЛЛОО

ikon.mn
2021 оны 12 сарын 28
Сурталчилгаа

Серж Группийн ерөнхий захирал, Милая Брэндийн үүсгэн байгуулагч Я. Баярцэцэг Үйлчилгээний гавьяат ажилтан болжээ.

 

Зах зээлийн шилжилтийн үеэс 2 зуун дамжин 22 жил зүтгэж босгосон брэнд үнэлэгдлээ. Жирийн нэгэн монгол эмэгтэйн бизнес ийнхүү 1999 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж Серж групп хэмээх их айл болон өргөжиж өдгөө нийт 4 охин компанитай тэр дундаа та бидний сайн мэдэх Милая сүлжээ нийтийн хоол, нарийн боовны үйлдвэрлэл, худалдааны сүлжээний салбарт үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Өөрийн бизнесийн салбартаа тэргүүлэх байр суурийг хэдийнээ эзэлсэн ба 20 гаруй салбар нэгжтэй 250 гаруй ажилтантай болж цаг тутам шинийг эрэлхийлж “Чанар ба дахин чанар” гэх эрхэм зорилгоо нэн тэргүүнд тавин амжилттай ажилласаар байна.

“Сэтгэл шингэсэн чанар үүрд орших зах зээл” - Серж Группийн ерөнхий захирал, Милая Брэндийн үүсгэн байгуулагч Я. Баярцэцэг

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.