Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Баярхүү: Тусгаарлах байрны зохион байгуулалтын явцад алдаа гарсныг хүлээн зөвшөөрч, иргэдээсээ уучлалт хүсэж байна

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 12 сарын 27
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Гадаадаас ирсэн иргэдийг гурав хоног тусгаарлах шийдвэр энэ сарын 25-наас мөрдөгдөж эхэлсэн. 

Иймд УОК-ын шийдвэрийн хэрэгжилт, хяналт, шалгалт зэрэг цаг үеийн асуудлаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүүгээс тодруулж байна. 

Тэрбээр "Омикрон хувилбарыг хяналтгүйгээр өндөр давлагаа үүсгэхгүй байж, урьдчилан сэргийлэх зорилгоор тусгаарлалтын ажлыг зохион байгуулах шийдвэр гаргасан.

Ингэхдээ зохион байгуулалтын явцад алдаа гарсныг хүлээн зөвшөөрч, иргэдээсээ уучлалт хүсэж байна. Тодорхой албан тушаалтнуудад хариуцлага тооцно. Өнөөдрийн байдлаар 19 зочид буудал бидэнтэй хамтарч ажиллаж байна.

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан зарим зочид буудал хамтарч ажиллахгүй гэж өөрчлөлт орсон. Улаанбаатар орчимд 300 гаруй зочид буудал бий. Тусгаарлалт хийх шаардлага хангасан 30 орчим буудал байгаа. Манай улсад одоогоор Омикрон хувилбар бүртгэгдээгүй. Хил дээр зөөвөрлөгдөж ирсэн 300 орчим тохиолдол байгаа бөгөөд хувилбарыг тодорхойлох шинжилгээ хийгдэж байгаа" гэв.

https://fb.watch/a94zAE2h-h/