Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

Орлого сайтай супермаркетыг хэрхэн бий болгох вэ?

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 12 сарын 27
Сурталчилгаа

Дэлгүүр ажиллуулахад байршил, бараа бүтээгдэхүүн, ажилтны харилцаа хандлага гээд маш олон зүйлс чухал нөлөө үзүүлдэг. Тэдгээрийн дотроос хамгийн чухал буюу дэлгүүр, супермаркетын тавиурын тухай энэ удаад онцолж байна.

Манайхны түгээмэл гаргадаг алдаа бол таарсан тавиураа дэлгүүртээ байрлуулах явдал юм.

 

Тэгвэл бид юунд анхаарах ёстой вэ?

 

1. Зураг төсөл

Зөвхөн тухайн дэлгүүрийн онцлог, бараа бүтээгдэхүүнд зориулан төлөвлөж зураг төсөл гаргах хэрэгтэй. Ингэснээр ашиглалт сайтай, хэрэглэгчдэд таатай хамгийн зөв зохион байгуулалт гарах боломжтой.

2. Тавиур

Тухайн зураг төсөл, бараа бүтээгдэхүүндээ тохирсон чанартай тавиур сонгох нь урт хугацааны хөрөнгө оруулалт болно. Мөн өнгө үзэмж, зай талбай хэмнээд зогсохгүй, үйлчлүүлэгчдэд тав тухтай мэдрэмж төрүүлнэ.

3. Угсралт суурилуулалт

Тавиурын ашиглалтын найдвартай байдлыг хангасан угсралт суурилуулалт хийснээр тавиурын эдэлгээ уртсаж, бараа бүтээгдэхүүнийг найдвартай хадгалагдаг.

4. Бараа бүтээгдэхүүн өрөлтийн дүрэм

Ойлгомжтой зохион байгуулалт нь дэлгүүрт үйлчлүүлэгчдийн цагийг хэмнэхээс гадна нэмэлт худалдан авалт хийхэд тусалдаг.

“Алтан тавиурын дүрэм”-ийг жишээ татъя.

Худалдан авагч нь цээжний төвшинд байдаг бүтээгдэхүүнийг хамгийн их анхаардаг. Бүтээгдэхүүн зэргэлдээх тавиуруудаас “Алтан тавиур” руу шилжихэд борлуулалт 15%-иар нэмэгддэг байна. Тиймээс хамгийн их ашиг олдог, нөөц ихтэй бүтээгдэхүүнийг 1,2-1,7 метрийн төвшин дэх тавиур дээр байршуулах хэрэгтэй.

 

2017 оноос супермаркетын зохион байгуулалтыг хөгжүүлж буй “G&M star” компанийг онцолж байна. Тус компани нь энэ чиглэлээр үйл ажиллагаагаа эрхэлж эхэлсэн анхдагч компаниудын нэг юм.

Хэрэв та агуулах болон, супермаркетаа цогцоор нь шийдүүлэхийг хүсвэл 77776996 дугаарын утсанд холбогдоорой.

Website: www.gmstar.mn

Facebook page: www.facebook.com/gmstarllc

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.