Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

Эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан Б.Бүлтэн Ардын эмч боллоо

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 12 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын анагаах ухаан, эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, хүн ардын эрүүл энхийн манаанд олон жил тууштай ажилласан эрхмүүдэд Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын цол хүртээж байна. 

Тухайлбал, Нийслэлийн Өргөө амаржих газрын зөвлөх эмч, гавьяат эмч Буяндэлгэрийн Бүлтэн өнөөдөр Ардын эмч боллоо. Тэрбээр эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, хувийн хэвшлийн эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд идэвх санаачилга, үр бүтээлтэй ажилласан нэгэн юм.

Мөн эх орондоо хүүхдийн нүдний мэс заслыг хөгжүүлэн, чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэж, эрдэм судлалын 100 гаруй бүтээл туурвисан гавьяат эмч М.Алтанхүү, хөхний рентген, мамографийн оношилгооны үндсийг тавьж, 700,000 гаруй хүнд эмчилгээ оношилгоо хийсэн эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч гавьяат эмч Р.Асай, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ерөнхий зөвлөх эмч, гавьяат эмч Рүвжирийн Шагдарсүрэнд ардын эмч цол олголоо.

Түүнчлэн 

  • Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Биологийн тэнхимийн тэргүүлэх профессор, гавьяат багш Агваандарамын Гүрбадам
  • Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн зөвлөх профессор, гавьяат багш Дэнсмаагийн Дүнгэрдорж нарт ардын багш цол хүртээв.