Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

Таван мэдрэхүйг баясгах тансаг хоолыг "Нагоми Теппаняки"-гаас 

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 12 сарын 22
Сурталчилгаа
Зураг зураг

Хагас зуун жилийн өмнө ган төмөр хавтан дээр хоол шарах өвөрмөц аргыг нээсэн нь хожим Япон төдийгүй АНУ-д өргөн дэлгэрч, олон улсад алдартай тансаг зэрэглэлийн Япон зоогийн газрын “нууц” жор болон дэлгэрсээр байна.

Теппан буюу ган төмөр, яки буюу шарах хэмээх утгатай өвөрмөц жор нь таны 5 мэдрэхүйд зэрэг хүрч чадахаараа онцлог юм. Энэхүү нэршлийг Япон хоолонд дуртай хэрэглэгч нар сайн мэддэг болсон байх. Тэгвэл таван мэдрэхүйг баясгах, дахин давтагдашгүй амтыг Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Нагоми Теппаняки” ресторанаас амтлаарай.

Тэппаняки хоолны онцлогийн талаар мастер тогооч Шимизү Күнитоши: “Тэппаняки бол зөвхөн аманд амтагдах бус үнэрлэх, сонсох, харах зэрэг хүний таван мэдрэхүйг баясгадаг хоолны урлаг юм. Түүнчлэн, үйлчлүүлэгчид маань хоолыг хэрхэн бэлтгэж буйг харж сонирхонгоо ахлах тогоочтой ярилцах боломжтой. Иймдээ ч Тэппаняки нь Японы тансаг зэрэглэлийн ресторанд тооцогддог” хэмээжээ.

Аливаа хоолыг ус болон тосонд болгоход амин дэм нь 40 хүртэлх хувиар буурдаг. Харин Япон сайн чанарын Омега-3, Омега-6 B аминдэмээр баялаг Вагюү үхрийн махыг теппан дээр шүүсийг нь тусгай уураар болгосноор хүний биед хэрэгцээтэй амин дэмээ алддаггүй байна.

Цар тахлын үед Нагоми ресторан амин дэмээр баялаг олон төрлийн хоолоор үйлчлүүлэгчдийнхээ дархлааг дэмжихээс гадна эрсдэлээс сэргийлж цахим меню, зай барих Тэппаняки VIP өрөөгөөр хэрэглэгч нартаа үйлчилж байна. Чадварлаг тогоочдын ур чадварыг ган төмөртэй хослуулан, тансаг зэрэглэлийн зоог, соёлтой үйлчилгээгээрээ  Нагоми ресторан нь бусад Япон ресторануудаас ялгардаг билээ.  

Та илүү дэлгэрэнгүй мэдээллийг: Nagomi Restaurant

Салбар 2: Галлериа Улаанбаатар төвийн 2 давхарт, Нагоми теппаняки /7000-5045/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.