Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хараагүй хүн болж жүжиглээд олон жил улсаас тэтгэмж авсан эрийг Италид баривчилжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Италийн Сицили арлын Палермо хотын оршин суугч 40 настай эрэгтэйг өнгөрсөн Лхагва гарагт залилангийн хэрэгт сэжиглэн баривчилсан тухай орон нутгийн сонинд мэдээлжээ.

Тэрбээр өөрийгөө бүрэн хараагүй болсон гэж итгүүлээд 2008 оноос хойш нийт 170,000 орчим еврогийн тэтгэмжийг засгийн газраас авсан байна.

Сэжигтэн 2018 онд жолооны үнэмлэхээ шинэчлүүлсэн нь Италийн санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх цагдаагийн албаныхны хараанд өртжээ.

Сэжигтэн өөрөө автомашин жолоодонгоо гар утсаар залган ярьж, дэлгүүрт бараа үзэж, охиндоо моторт дугуй унахыг зааж байсан үйлдлүүдийг цагдаа нар мөрдлөгийн явцад баримтжуулсан байна.

Тэрбээр өнгөрсөн онд хуурамч осол зохион байгуулж, даатгалын мөнгө авах залиланд оролцсоныхоо төлөө шийтгүүлж байжээ.

Цагдаа нар сэжигтний гэрээс гурван автомашин, гурван моторт дугуй, цахилгаан хөдөлгүүртэй орчин үеийн унадаг дугуй зэрэг тээврийн хэрэгслийг хурааж авсан байна.

 

Эх сурвалж: Associated Press