Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Хууль тогтоомжийг хэрхэн биелэгдэж байгааг хянах ерөнхий хяналтын сонсгол явуулдаг болно"

Т.Саран, iKon.mn
2021 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

15:20 2021/12/16

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/3114965988750720

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Улс төрийн албан тушаалтантай холбоотой том хэргийг илрүүлж чадахгүй байна. С.Зориг, Г.Батхүү агсны хэрэгт ямар ч эзэн байхгүй. Ийм асуудлыг Америкт библийг нь уншуулдаг гэдэг шиг дуудаж ирүүлээд тангараг өргүүлэн сонсдог байх хэрэгтэй. Хэрвээ цэгцлэхгүй бол улс төрийн захиалгат гэмт хэргүүд олширно.

Тиймээс хуульд байсан мөрдөн шалгах гэдэг заалт хэр суларсан бэ? УИХ-аас Засгийн газрын гишүүнд хариуцлага тооцож байгааг сайд нар айгаад ажиллаж чадахгүй байна гэсээр болиулсан. Гэтэл сүүлийн хоёр Засгийн газар гялалзсан уу? Өмнөх Засгийн газруудаас өөрөөр ажиллаж чадсан уу? Төрийн эрх барих дээд байгууллагын төлөөлөл ажилдаа эзэн болж чадахгүй байна. Тодорхой зүйлээр асуувал бичгээр хариулъя гээд гараад явчих юм. УИХ-ын нэр хүнд шалдаа буусан. УИХ-ын онцгой бүрэн эрхийн хүрээнд хяналтаа гүйцэд тавьдаг болмоор байна" гэлээ. 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Мөрдөн гэдгийг тусгай шалгалт гэдэг агуулга руу нь оруулсан. Таны хэлдэг үнэн. Гэхдээ агуулга нь бол өөрчлөгдөөгүй. Цөөнх олонхын хувьд зохицуулалт өөрчлөгдсөн. Бусад улсад байдаг парламентын мөрдөн шалгалтын арга хэрэгсэл манай оронд байдаггүй. Одоо л нэг хяналт шалгалтын механизмтай болж байна. Илэрдэггүй хэргүүдийг олон улсад парламентын мөрдөн шалгалтын хүрээнд илрүүлдэг. 

Хууль тогтоомжийг хэрхэн биелэгдэж байгааг хянадаг ерөнхий хяналтын сонсгол явуулахаар болж байгаа" гэв. 

14:55 2021/12/16

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв. 

УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж байна. 

13:04 2021/12/16

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байна. 

Ингээд уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Үргэлжлүүлэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

 Дэлхийн худалдааны байгууллагын иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээрт нэгдэн орсноор агаарын хөлөг, хөдөлгүүр түүний сэлбэг тоног төхөөрөмжийг түрээсээр болон худалдан авахад хялбар болж, ашиглалтыг нэмэгдүүлснээр нисэхийн салбарын хөгжилд дэмжлэг болох бөгөөд хэлэлцээрийн оролцогч талын хувьд цэргийн зориулалтын агаарын хөлгөөс бусад бүх агаарын хөлөг түүний бүтээгдэхүүний импорт түүнтэй холбогдох гаалийн татвар болон бусад хураамжийг арилгах, энэхүү зохицуулалтыг дотоодын хууль тогтоомжид тусгах үүрэг хүлээсэнтэй холбоотойгоор тус хуулийн төслийг боловсруулжээ. 

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ хөнгөлөлт чөлөөлөлтийн үр дүнд зорчигч тээврийн тарифыг 10-15 хувиар бууруулах боломжтой гэсэн урьдчилсан тооцоолол байна гэдгийг хэлэв.