Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын хэмжээнд өчигдөр 10,469 иргэн вакцины нэмэлт тунг хийлгэжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Өнөөдрийн байдлаар коронавирусийн эсрэг вакцины дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдсан иргэдийн тоо 776,437 болж, хүн амын 24 хувьд хүрлээ.

Өчигдөр гэхэд л улсын хэмжээнд 10,469 иргэн нэмэлт тунг хийлгэжээ.

Нэмэлт тунд хамрагдсан иргэдийн тоо 18-аас дээш насны хүн амын 50 хувьд хүрвэл Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргийг бууруулж, Шар түвшинд шилжүүлэх тухай Засгийн газраас мэдэгдсэн.

Даваа гарагийн байдлаар зорилтод бүлгийн иргэдийн 39 хувь нь бүүстер тунд хамрагдаад байв.

Түүнчлэн өнөөдрийн байдлаар вакцины нэгдүгээр тунд 2,262,343 иргэн буюу хүн амын 69.5 хувь нь хийлгэжээ.

Харин хоёрдугаар тунд нийт 2,15,006 хүн буюу хүн амын 66.2 хувь нь хамрагдаад байна.

 

Вакцины хоёр тунтай 18-аас дээш насны иргэд гурван сарын дараа дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдана. Харин вакцины хоёр тунтай ч КОВИД-19-ийн халдвар авч өвчилсөн бол эдгэрснээс хойш 21 хоногийн дараа гуравдугаар тунд хамрагдахыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байгаа билээ.

COVID-19 халдварын нөхцөл байдал болон дархлаажуулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС үзэх боломжтой.