Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Зорилтот бүлгийн иргэдийн 39% вакцины нэмэлт тунг хийлгээд байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газраас зорилтот бүлгийн хүн ам буюу 18-аас дээш насны иргэдийн 50 хувь нь коронавирусийн эсрэг вакцины нэмэлт тунд хамрагдвал Гамшгаас хамгаалах Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулж, "шар" түвшинд шилжүүлнэ хэмээн мэдээлж буй.

Тэгвэл өчигдөр улсын хэмжээнд нэмэлт тунг өчигдөр 4,689 хүн хийлгэжээ. Ингэснээр нэмэлт тунд хамрагдсан иргэдийн тоо 740,043 болж нэмэгдлээ.

Энэ нь нийт хүн амын 23 хувь, зорилтот бүлэг буюу 18-аас дээш насны иргэдийн 39 хувийг эзэлж байгааг Ерөнхий сайдыг Хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.

 

Коронавирусийн эсрэг вакцины бүүстер тунд 70-74 насныхан хамгийн идэвхтэй хамрагдаж байгаа бөгөөд уг насны иргэдийн 56.6% вакцины нэмэлт тунг хийлгэжээ.

Аймгуудаас Завхан хамгийн идэвхтэй буюу насанд хүрэгчдийнх нь 49 хувь бүүстер тундаа хамрагдсан байна.