Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

“ДАТА эрх чөлөө-2021” үзэсгэлэн болж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг

“Бодлогод залуусын хяналт” ТББ, Монгол Улсын Авлигатай тэмцэх газар, Тунгаахуй өгөгдлийн урлан хамтран “ДАТА эрх чөлөө-2021” үзэсгэлэнг зохион байгуулж байна.

Тус үзэсгэлэнгээр авлигыг бууруулахад мэдээллийн ил тод, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхийн ач холбогдлыг харуулсан иргэдийн оролцоо, иргэний нийгэм, сэтгүүл зүйн салбарын түүхийг танилцуулахын зэрэгцээ нээлттэй мэдээллийн сан бүхий  www.opendatalab.mn сайтын 2.0 хувилбар (open data platform)-ыг албан ёсоор танилцууллаа.
ШУУД ҮЗЭХ: 
https://www.facebook.com/iKonNews/videos/434495921600410

“Бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үйл явцад залуучуудын утга учиртай оролцоог нэмэгдүүлэх” зорилгоор 2014 онд байгуулагдсан Бодлогод залуусын хяналт ТББ нь иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл бөгөөд хариуцлагатай, ил тод, сайн засаглалыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор www.opendatalab.mn мэдээллийн санг энэ оноос хөгжүүлж буй.

Иргэний мэдэх эрхийг хангах, улмаар төрийн үйл хэрэгт утга учиртай оролцох, хяналт тавих боломжийг нэмэгдүүлэх нэг хувилбар бол төрийн байгууллагуудаас тус бүрдээ бэлтгэн гаргасан мэдээллийг нэгтгэж, иргэдэд ойлгомжтой, хүртээмжтэй хэлбэрт шилжүүлнэ.

Өөрөөр хэлбэл, төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан мэдээллийг аливаа байдлаар гуйвуулалгүйгээр өөр хоорондын уялдаа холбоог нь харуулах шаардлагатай юм.

“ДАТА ЭРХ ЧӨЛӨӨ: МЭДЭХ ЭРХ” үзэсгэлэнгээр:

  • Бодлогод  залуусын хяналт ТББ: Улс төрийн намын зардлын тайлангийн ил тод байдал: түүх, дата дүрслэлийг тус тус дэлгэхээр төлөвлөж байгаа юм. 
  • Авлигатай тэмцэх газар: Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлсэн тухай түүх, дата дүрслэл
  • Бодлогод залуусын хяналт ТББ-ын дэргэдэх Залуусын давлагаа клуб - Гэр хорооллын хүртээмж сэдвийн хүрээнд дата дүрслэл, гэрэл зургууд, залуусын түүх 
  • Лийд төгсөгчдийн холбоо: Сонгуулийн ирцийн мэдээллийг боловсронгуй болгосон түүх, холбоотой дата дүрслэл болон гэрэл зургууд 
  • Цогц хөгжлийн үндэсний төв: Сонгуулийн виртуал музей болон UIH.mn сайт бүтсэн түүх, зорилго, холбоотой дата дүрслэл болон гэрэл зургууд 
  • Нээлттэй нийгэм форумын засаглалын хөтөлбөр, Монголын дата аналистуудын клуб: Төрийн өмчит кампанийн худалдан авах ажиллагаа ба шилэн данстай холбоотой дата дүрслэл, холбоотой гэрэл зургууд 
  • Ikon.mn сайт: "Нээлттэй өгөгдөл ба сэтгүүл зүй" сэдвийн хүрээнд нээлттэй өгөгдлийг ашиглан нийгмийн чухал асуудлуудыг хөндсөн түүх, дата дүрслэл, холбоотой гэрэл зургуудыг танилцууллаа.
Opendatalab.mn – Нээлттэй мэдээллийн систем гэж юу вэ?

Тус мэдээллийн системд одоогоор Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу олон нийтэд нээлттэй байршуулдаг албан ёсны мэдээллийг нэгтгэн хайлт хийх боломжийг бүрдүүлсэн цаашид албан ёсны эх сурвалжийн тоог улам бүр нэмэгдүүлэх болно:

Тус мэдээллийн сан албан ёсны эх сурвалжид орсон өөрчлөлтийг тодорхой цаг хугацааны давтамжтайгаар татан авч, өндөр нарийвчлал хурд бүхий хайлтын системд оруулдаг бөгөөд энэ олон нийтийн санах ойг нэмэгдүүлэх, төр, түүний албан тушаалтанд холбогдох авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх давуу талтай.

Мэдээллийн сангийн үүсэл хөгжил

2019 онд “Гэр иргэдийн оролцоотой амьдрах орчны зураглалын төв”-ийн тэргүүн асан, иргэний нийгмийн хамтран зүтгэгч Гонгорын Батдоржийн санаачилгаар НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМ дэмжлэгээр төрийн таван байгууллагын нээлттэй, цахим мэдээллийг нэгтгэж тус хайлтын системд оруулсан билээ.

Тус төслийг санаачлагч нь оюутан ахуй цагаасаа нийслэл хотоо хүн бүрд ээлтэй хот болгон хөгжүүлэх мөрөөдлөөр жигүүрлэж гэр хорооллыг нэг л өдөр цэвэр агаар сэнгэнэсэн хэн бүхэн амьдрахад таатай орчин болгоно хэмээн хүсэн тэмүүлдэг байв.

Улаанбаатар хэмээх нэг хот байвч угтаа гэр хороолол, хотын төв нь эрс тэсийн туйл хоёр өөр ертөнц мэт өнгө ялгарч байгааг шүүмжилж Хоёр хотын цадиг хэмээх үзэсгэлэнг жил бүр дэлгэн түүндээ хотын амьдралын үнэн төрхийг зураглан харуулдаг байв.

Тэрбээр Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудтай нүүр тулж харах бүрдээ зорьж тэмүүлсэн хөгжлийг авчрахад авлига, явцуу ашиг сонирхол хамгийн их саад болж буйг шүүмжлэн, үүний эсрэг тэмцэх хамгийн оновчтой арга нь мэдээллээр зэвсэглэж хариуцлага шаардсан иргэний нийгэм гэж итгэн үүнийгээ хүмүүст таниулах, үзүүлэх, ойлгуулахын тулд улс төрчдийн эдийн засгийн хамаарал, төрийн тендерийн мэдээлэл зэрэг нээлттэй өгөгдлийг хайлт хийж хяналт тавихад хялбар болгосон нээлттэй мэдээллийн тус санг хөгжүүлсэн билээ.Бид төслийг санаачлагчийн үйл хэргийг үргэлжлүүлж, 2021 оны 9 дүгээр сард мэдээллийн сангийн 2.0 хувилбарыг олон нийтэд танилцуулж байгаадаа таатай байна.