Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ Зеландын парламентын гишүүн эмэгтэй дугуйгаар эмнэлэгт очоод хүүхдээ төрүүлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Шинэ Зеландын парламентын гишүүн Жюли Анна Гентер унадаг дугуйгаар эмнэлэгт очоод хүүхдээ төрүүлсэн тухай өчигдөр мэдээлжээ.

Тэрбээр хөл хүнд болж, эмнэлгийн хяналтад байсан юм. Ням гарагийн шөнийн 3:04 цагт Гентер эсэн мэнд төрж, шинэ хүүхдээ өлгийдөж авсан байна.

Тэрбээр төрөхөөсөө цагийн өмнө эмнэлэгт очихоор гэрээсээ дугуйтай гарсан гэнэ. Эхлээд өвдөлт гайгүй байсан тул төрөх болоогүй гэж бодож байжээ. Гэтэл замын дунд өвдөлт нэмэгдсээр эмнэлэгт ирээд 10 минутын дараа төрсөн байна.

Ногоон намын гишүүн, Фэйсбүүк профайлдаа “Би дугуй унах дуртай” гэж бичсэн байдаг Гентер 2018 онд анхны хүүхдээ төрүүлэхдээ бас дугуйтай эмнэлэгт очиж байжээ.

5 сая хүн амтай Шинэ Зеланд улсын улс төрчид энгийн даруу амьдралтайгаараа алдартай.

Тус улсын ерөнхий сайд Жасинда Ардерн ажиллах хугацаандаа хүүхдээ төрүүлж, гурван сартай байхад нь НҮБ-ын чуулганд хамт ирж, чуулганы танхимд хүүхдээ хөхүүлж байсан түүхтэй.

 

Эх сурвалж: CNN