Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Австралийн засгийн газар онлайн троллуудыг ил гаргахаа амлав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Онлайн троллуудыг ил гаргах хуулийн төсөл боловсруулж байгаагаа Австралийн засгийн газар Ням гарагт мэдээлжээ.

“Онлайн ертөнц нь нэрээ нуусан ботууд, троллуудын хүн ардыг дарамталж, дээрэлхэж, зовоож байдаг зэрлэг өрнөд байх ёсгүй” гэж Австралийн ерөнхий сайд Скотт Моррисон өчигдөр мэдэгдсэн байна.

Түүний засгийн газрыг байгуулсан консерватив намуудын эвсэл 2022 оны эхний хагаст болох парламентын сонгуульд бэлдэж байгаа юм. Тэрбээр цааш нь хэлэхдээ “Бодит ертөнц дээр ийм зүйл байх боломжгүй байдаг шиг дижитал ертөнцөд ч байх ёсгүй” гэжээ.

Хуулийн дагуу Фэйсбүүк, Твиттер зэрэг томоохон сошиал медиа компаниуд троллуудыг ил гаргах үүрэг хүлээж, зохих программын хэрэгслээр хангах ёстой болох юм байна.

Иргэд өөрийнх нь эсрэг сөрөг мэдээлэл нийтэлсэн троллыг ил гаргуулахаар шүүхэд хандаж эрхтэй болох ажээ.

Австрали улсын ерөнхий прокурор Микайла Кэшийн мэдээлснээр шинэ хуулийн төслийг 2022 оны эхээр парламентад өргөн барих гэнэ.

 

Эх сурвалж: AFP