Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Мобиком Корпораци MacBook, iPad, Galaxy tab-ыг хүүгүй зээлийн нөхцөлөөр худалдаалж эхэллээ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 11 сарын 29
Сурталчилгаа

Мобиком Корпораци нь брэндийн шинэчлэлтэйгээ холбогдуулан шинэ бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээнүүдийг зах зээлд нэвтрүүлсээр байна. Бид дэлхийд технологиор тэргүүлэгч Apple Inc, Samsung Electronics, Huawei компанийн зөөврийн компьютер, таблет, гар утасны бусад дагалдах хэрэгслүүдийг албан ёсны эрхтэйгээр худалдаалж эхэллээ.

 

Та өнөөдрөөс эхлэн Мобиком Корпорациас өөрт таалагдсан ухаалаг төхөөрөмж, дагалдах хэрэгслээ гар утасныхаа дугаар дээр хүүгүй зээлийн нөхцөлөөр худалдан авч, зээлээ шуурхай шийдүүлээрэй.

Мобиком нь хэрэглэгч танд  6, 12, 24 сарын хугацаатай, урьдчилгаа төлбөргүй, эсвэл 10%, 35%-ийн урьдчилгаа төлбөртэй зээлийн нөхцөлүүдээс сонгон худалдан авалт хийх боломжийг олгож байна.

Ингээд шинээр худалдаалагдаж эхэлсэн хэрэгслүүдтэй танилцацгаая.

MacBook Air болон MacBook Pro

MacBook Air болон MacBook Pro загварын аль аль нь Apple M1 чипээр тоноглогдсон бөгөөд MacBook  Air нь цэнэглэгчид залгахгүйгээр 18 цаг хүртэл, MacBook Pro нь 20 цаг хүртэл ажиллах чадвартай. 8 цөмтэй CPU нь код бичих, видео монтажлах ажлуудыг хялбархан гүйцэтгэх боломжоор хангаж, 8 цөмтэй GPU нь график дүрслэл өндөртэй апликейшн ашиглах, мөн тоглоом тоглоход гайхалтай мэдрэмжийг төрүүлнэ.

 

iPad Air болон iPad Pro

iPad Pro нь хүчирхэг Apple M1 чипээр, iPad Air нь A14 Bionic чипээр тоноглогдсон. Аir болон Pro загварууд шингэн Retina XDR дэлгэцтэй тул өндөр нягтаршилтай зураг үзэх, HDR зураг, 4K видео янзлах, 3D модель зурахад төгс нийцнэ. Pro загварын дэлгэцийн урд байрлах сельфи камер нь видео дуудлага хийх үед хөдөлгөөнийг тань дагаж, таныг дэлгэцийн голд харуулна.

 
 

Galaxy Tab A8 болон Galaxy Tab S7

Та сургуулийн насны хүүхдэдээ цахим хичээлээ үзэх боломжийн үнэтэй хэрэгсэл хайж байгаа бол Galaxy Tab A8-ыг санал болгоё. 5100mAh батарейтай учраас цэнэгээ удаан барихаас гадна видео үзэх, тоглоом тоглоход нүдэнд ачаалал бага өгдөг давуу талтай. Харин Galaxy Tab S7 загварын хувьд ажлаа хийхэд ч, тоглоом тоглоход ч дээд зэргээр тохирох илүү про загвар юм. S7 таблетдаа S pen болон кэйбоард залгаж бүрэн утгаар нь ашиглах боломжтой.

 

Дээрх төхөөрөмжүүдээс гадна Apple-ийн AirPods Pro, Magic Mouse, MagSafe цэнэглэгч, Samsung-ийн Galaxy Buds Pro, Galaxy Watch 4, Huawei-гийн GT 2 Pro бугуйн цаг, Free buds 4i чихэвч зэрэг дагалдах хэрэгслүүдийг хамгийн өргөн сонголттойгоор Мобикомд худалдаалж байна.

 

Та  эдгээр хэрэгслүүдийн дэлгэрэнгүй үзүүлэлт, үнэ, зээлийн нөхцөлийн мэдээллийг ЭНД дарж авна уу

ЭНГИЙНИЙГ УХААЛГААР

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.