Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Туркийн ерөнхийлөгч Эрдоганд бэлэглэсэн “Түрэгийн ертөнц” газрын зурагт Монгол улсын зарим хэсэг багтжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Туркийн Үндэсний Хөдөлгөөн намын Фэйсбүүк хуудаснаас авав

Өнгөрсөн долоо хоногт Туркийн Үндэсний Хөдөлгөөн намын дарга Девлет Бахчели “Түрэгийн ертөнц” нэртэй газрын зургийг тус улсын ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоганд бэлэглэжээ.

Нэрнээс нь харвал уг зурагт дэлхийн түрэг гаралтай үндэстэн угсаатнуудын газарзүйн байрлалыг дүрсэлсэн байх магадлалтай байна.

Ингэхдээ түрэг угсаатнуудыг өнгө өнгөөр ялгаж дүрсэлжээ. Сонирхолтой нь Монгол улсын баруун аймгуудын нутаг дэвсгэр болон Хөвсгөлийг улбар шар өнгөөр дүрсэлсэн байна.

Энэ нь эдгээр аймгуудад түрэг угсаатантай ямар нэг замаар холбоотой хүмүүс амьдардаг гэсэн санаа бололтой.

Монголоос гадна ОХУ-ын олон бүс нутаг, Төв Азийн Казахстан, Узбекистан, Туркменистан, Киргизстан улсууд, Балканы хойгийн зарим хэсэг, Хятадын Шинжаан бүхэлдээ, Хөх нуурын зарим хэсэг “Tүрэгийн ертөнц”-д багтжээ.

Уг газрын зураг ямар утга агуулгатай талаар Бахчели, Эрдоган нарын хэн нь ч тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

 

Эх сурвалж: Lenta.ru