Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Стокчэйн биржийн Казахстан дахь төлөөлөгчөөр ДК Булл сонгогдлоо

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 11 сарын 20
Сурталчилгаа
Зураг зураг

“ДК Булл” Академи нь хувьцаа, криптовалютын зах зээлд идэвхтэй арилжаа хийдэг 6,000 гаруй төгсөгчтэй, Казахстан улсын тэргүүлэх трейдэрүүдийн баг юм.

Стокчэйн биржийн үйл ажиллагааг Казахстан улсын зах зээлд нэвтрүүлэх төслийг хамтран хэрэгжүүлэхээр 2021.11.18-ны өдөр Стокчэйн биржийн ерөнхий захирал М.Намсрай, “ДК Булл” Академи-ийн үүсгэн байгуулагч Думан Ерханат нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурцгаалаа. 

 

Уг үйл явдал нь 1 секундэд 200,000 арилжааны хүсэлтийг нэгэн зэрэг гүйцэтгэх хүчин чадалтай банк санхүү, харилцаа холбоо, финтекийн салбарын шилдэг инженерүүдийн бүтээсэн систем Төв Азийн зах зээлд нэвтрэх анхны алхам боллоо. 

Стокчэйн биржийг 19 сая хүн амтай Казахстан улсын трейдэрүүд ашиглаж эхэлснээр арилжааны тоо болон хөрвөх чадвар эрс сайжирч, биржийн ноогдол ашиг тараах дүн ихэснэ. Мөн Казахстан улсын зах зээлээс дотоодын бизнесийн төслүүдэд хөрөнгө оруулалт татах шинэ үүд хаалгыг нээж байна.

Стокчэйн биржийн $STOK токены урьдчилсан захиалга 2021 оны 11-р сарын 26-ны өдөр 11:00 цагаас эхлэх ба та биржийн Whitepaper-тэй ЭНД дарж танилцана уу.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.