Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ: БНСУ-д ажиллуулахаар ирэх долоо хоногт 40 хүн илгээнэ

Т.Саран, iKon.mn
2021 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

15:48 2021/11/19

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/405652061241294

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Цар тахлын дараах эдийн засгийг сэргээх, иргэдийг ажилтай болгох нь төрийн бодлогын чухал хэсэг гэж ойлгож байгаа. Хөдөлмөрийн зах зээлийг хамгаалах, ажил олгогчдод дэмжлэг үзүүлэхээр зохион байгуулж байгаа зээл олголт , ажлыг байр бий болгох зэрэгт олон их наядын хөрөнгө эзэндээ хүрч байгаа юу? Гурван хувийн зээлийг янз бүрийн шалтгаанаар олгохгүй байх, зөвхөн өөрийн хамаарал бүхий хүнд олгож байна гэсэн мэдээлэл байна. 

Сүүлийн хоёр жилийн хугацаанд гадаадаас хэчнээн ажиллах хүчин авч, хэчнээн хүнийг гадаад руу гаргасан бэ? МСҮТ гээд төрийн зээл халамжийн мөнгийг зарцуулдаг байгууллага байна. Манай улсад ажил хийх хүн олдохгүй байна гэсэн мэдээлэл байна. Энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?" гэв. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар "10 их наядын хөтөлбөртэй холбоотойгоор манай яамны зүгээс давхар энэ ажилд тодорхой түвшинд үнэлгээ өгч байгаа. Бидэнд ирсэн мэдээллээр энэхүү хөтөлбөрийн үр дүн ажлын байрыг хадгалах, эрсдэлээс хамгаалах үр дүн өгсөн гэсэн мэдээлэл байна.

МСҮТ-ийн үйл ажиллагаа тодорхой үр дүнтэй ч байсан. Сорилтууд ч бий. Сургуулиуд нь хүний нөөцийн хувьд бүрэн бэхжээгүй бэрхшээл байсан. Шинэ хуулиар энэ асуудлыг шийднэ. Мэргэжил сургалт бол хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хамгийн гол зүйл" гэлээ. 

Ажлын хэсгээс "2019 онд гадаадаас 4,601 хүнийг ажиллах хүчээр авч байсан бол 2020 онд 4,039 байна. Энэ жилийн хувьд энэ тоо 6,045. Гадаад руу ажиллах хүч илгээх үйл ажиллагаа цар тахалтай холбоотойгоор сүүлийн жилүүдэд зогссон. БНСУ-руу ажиллах хүч илгээх ажил сүүлийн саруудад эрчимжсэн. 11 хүн илгээсэн. Ирэх долоо хоногт дөчин хүн илгээнэ. Япон руу 12 хүнийг ажиллах хүчээр илгээгээд байна" гэсэн мэдээллийг өглөө. 

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж байна.

14:25 2021/11/19

“Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар” Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Үндэсний статистикийн хорооны энэ оны хоёрдугаар улирлын мэдээгээр 15 ба түүнээс дээш насны хөдөлмөрийн насны 2,124,000 хүн байна. Үүнээс 1,207,000 нь ажиллах хүч, 917 мянга нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам байна.

Ажилгүйдлийн түвшин 2020 оны дөрөвдүгээр улиралд 7.6 хувь байсан бол 2021 оны нэгдүгээр улиралд 8.8 хувь, хоёрдугаар улиралд 8.4 хувь болжээ. Сүүлийн жилүүдэд ажиллах хүчний оролцооны түвшин буурсан үзүүлэлттэй байна. 

Эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин 49 хувь байгаа нь эрэгтэйчүүдийнхээс 16.7 функтээр бага байна. Ажлын байрыг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлд тодорхой арга хэмжээ авч ажилласан. Тухайлбал үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гурван хувийн хүүтэй зээл олгож байгаа" гэв.

13:48 2021/11/19

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. 

Өнөөдрийн хуралдаанаар Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ.

Уг хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан нарын 20 гишүүн энэ оны аравдугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлжээ. 