Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

А.Ариунзаяа: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд 104 тэрбум төгрөг зарцуулна

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгө зарцуулалтын талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд жилд 90 орчим тэрбум төгрөг тавигддаг. Үүний 70 тэрбум нь мэргэжлийн боловсролын салбарт зарцуулагддаг. Харин үлдсэн нь цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийг дэмжих, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуучуудын хөдөлмөр гэсэн таван хөтөлбөрт зарцуулагддаг.

Ирэх жилийн хувьд 104 тэрбум төгрөг тус санд тавигдсан. Үүнээс 70 тэрбум төгрөгийн асуудал төсвөөс боловсролын яам руу шилжиж байгаа учраас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажилд 104 тэрбум төгрөг бүтнээрээ зарцуулагдана. Иймээс хэрэгжиж байгаа таван хөтөлбөрөө эргэж харах, дахин шинэчлэх ажлыг хийнэ.

Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тусгайлсан хөтөлбөрийг боловсруулна" гэлээ. 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/591554691899030