Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын Сан Диего хотод зохион байгуулагдсан Реалтор Конференс, Экспод 11,000 хүн оролцлоо

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 11 сарын 19
Сурталчилгаа

Энэ жил 11,000 гаруй үл хөдлөх хөрөнгийн реалторууд Сан Диего хотод цугларч конференс эвентэд оролцсон гэвэл та магадгүй гайхаж байж магад.

 

Жил бүр болдог энэ арга хэмжээ 2 жил пандемик нөхцөл байдлаас болж завсарласны эцэст энэ жил RISE&SHINE буюу Өсөж хөгж бас Гялалз уриан доор АНУ-ын хамгийн нарлаг хотуудын нэг болох далайн эргийн, зөөлөн сайхан уур ам амьсгалтай Сан Диего хотод болж өнгөрлөө.

Энэхүү арга хэмжээ дэлхийн үл хөдлөх хөрөнгийн салбарынхан болон энэ салбарын технологийн шинэ үеийнхний мөн хөрөнгө оруулагч нарын түлхүүр эвент гэж хэлж болно. Үл хөдлөх хөрөнгийн салбарынхны томоохон эвентүүдээс  энэ салбарын тэргүүлэгч RE/MAX компанийн жил бүр Лас Вегас хотод болдог арга хэмжээ 35,000 гаруй хүн оролцдогоороо хамгийн том арга хэмжээнд тооцогддог бол Реалторуудын эвент арга хэмжээ цар хүрээгээрээ 2-т ордог гэж хэлж болно.

 

Реалторууд бол худалдааны болон амьдрах зориулалттай орон сууцны зах зээлд хамгийн чухал гол хүмүүс юм. Реалторууд гэдэг нь Үндэсний Реалторуудын холбооны албан ёсны гишүүн , ёс зүйн кодыг нягт баримталж ажилладаг, үргэлж сурч хөгжиж, боловсорч байдаг туршлагатай мэргэжилтнүүдийг хэлдэг билээ. Үндэсний Реалторуудын Холбоо нь Америкт төвтэй дэлхийн 80 гаруй оронд салбартай, 100 гаруй жилийн түүхтэй томоохон байгууллага юм.

ЭВЕНТ АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮЕЭР ЮУ БОЛОВ?

Эвентийн үеэр мэдлэг, боловсролыг түгээх сургалтууд, Үндэсний реалторуудын холбооны удирдлагын хороонуудын мэдээлэл хүргэх арга хэмжээнүүд, онцгой эвентүүд, худалдааны экспо, шинэ үеийн техник технологи танилцуулах арга хэмжээнүүдэд 100 гаруй энэ салбарын спийкерүүд оролцсон юм.

 
 

ИЛТГЭГЧ НАР НИЙГЭМДЭЭ ӨГДӨГ, ТУСАЛДАГ МЭРГЭЖИЛТНҮҮД БАЙХЫН АЧ ХОЛБОГДОЛ МӨН ӨӨРИЙНХӨӨ ЗОРИЛГОД ТУУШТАЙ БАЙЖ ХИЙЖ БУЙ ЗҮЙЛДЭЭ ДУРЛАЖ АМЖИЛТАНД ХҮРЭХ ТАЛААР УРИАЛЛАА

Ерөнхий сешн буюу арга хэмжээнд энэ жилийн Үндэсний Реалторуудын Холбооны ерөнхийлөгч Чарли Опплер реалторууд зах зээлийн гол хөдөлгөгч хүч болох үл хөдлөх хөрөнгийн зах зээлд чухал үүрэг гүйцэтгэдгийн хувьд  нийгэмдээ өгдөг, тусалдаг , нийгэмдээ нөлөөлдөг  мэргэжилтнүүд байхын ач холбогдол, үүрэг нөлөөний талаарх гайхалтай сайхан илтгэл нь олон хүний зүрхэнд хүрсэн юм.

 

Дараагийн урам зориг хүргэсэн илтгэгч бол уран сайхны гимнастикийн бүх цаг үеийн  хамгийн өндөр амжилтад хүрсэн дэлхийн шилдэг гимнастикч Саймон Бэйл байсан юм. Тэрээр энэ жил 23 настай бөгөөд дэлхийн аваргын 12 алт, олимпын наадмын 4 алтан медальтай тамирчин билээ. Дөнгөж 6 наснаасаа эхлэн өдрийн 10 - 12 цаг байнгын бэлтгэлтэй байж ирсэн тэрбээр сахилга баттай байхын ач холбогдол, мөн өөрийн хийж буй зүйлдээ дурлаж амжилтад хүрэх хүсэл эрмэлзлээ хэрхэн байнга өдөөдөг талаараа хуваалцсан. Тэрээр Токиогийн олимпын үеэр сэтгэл санааны эрүүл мэндээсээ шалтгаалан урьд өдөр нь тэмцээнд орохоо зогсоож байсныг та бүхэн санаж байгаа байх.  Тэрээр энэ талаараа “Би үргэлж урд гишгэх биш заримдаа ухарч ардаа явж буй хэн нэгэнд боломж олгох ёстойгоо ухаарсан” хэмээн хуваалцсан.

 

ТЕХНОЛОГИЙН СОНИН ХАЧИН ЮУ БАЙВ?

Технологи бидний амьдралыг хөнгөвчилж, байнга өсөн хөгжиж  буй нийгэмд хөл нийлүүлэх боломжийг олгодог билээ. Тэгвэл үл хөдлөх хөрөнгийн салбарт олон шинэ технологи нэвтэрч байгаагаас ялангуяа гэрийн ухаалаг системүүд, үл хөдлөх хөрөнгийг танилцуулах онлайн шилдэг платформууд, орон сууцны үнэ , тренд, санхүүгийн нөхцөл байдлаа байнга хянаж шийдвэр гаргах боломжтой аналитик хэрэгслүүд, шинэ үеийн орон сууцны зээл моргэйж шийдлүүд, реалторуудад туслах хамтын хөгжлийн платформууд нь 3 өдрийн турш үзэгчдэд дэлгэрэнгүй танилцуулжээ.

Энэ жилийн арга хэмжээнд олон улсуудын нөхцөл байдал, дотоод журам, визаны нөхцөл шаардлагууд зэргээс шалтгаалан гадаадаас ердөө 150 гаруй реалторууд оролцсон бөгөөд Монголоос 2 реалтор  буюу RE/MAX Mongolia компанийн бүсийн эзэмшигч Н.Батбаатар, Б.Бүжинлхам нар оролцож Монголынхоо үл хөдлөх хөрөнгийн зах зээл, хөгжлийн талаар мэдээ, мэдээллээ хуваалцлаа.

ЯАГААД ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД ЭНЭ АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Хэрэв та

  1. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн тренд, хөгжлийн талаар суралцаж энэ зах зээл хаашаа хөгжиж буйг мэдэхийг хүсэж байвал
  2. Үл хөдлөх хөрөнгийн технологи Проптек, Ретекүүдийн талаар илүү их зүйл мэдэхийг хүсэж байвал
  3. Үндэсний Реалторуудын холбоо бол маш том байгууллага бөгөөд энэ салбарын хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулдаг ТББ юм. Энэ байгууллагын нэг хэсэг болохыг хүсэж байгаа бол ?
  4. Пандемикийн хэцүү нөхцөл байдлын дараа өөрийгөө сэргээж, шинэ энгийн байдалд дасан зохицохыг хүсэж байгаа бол
  5. Энэ салбарын экспертүүдээс сурч тэдний үзэл бодол, мэдлэгийг сурахыг хүч байгаа бол
  6. Бусад Реалторуудтай холбогдож хамтын амжилтыг бүтээхийг хүч байгаа бол
  7. Хөрөнгө оруулалт, татварын нөхцөл, журам, хөнгөлөлтүүд, бизнес хөгжүүлэлт, үнэ цэнтэй бизнесийн эх үүсвэрүүдийг хайж байгаа бол

Дараагийн арга хэмжээнүүдэд заавал оролцоорой.  Мөн Реалтор болж энэ салбарын өөрийн замналыг шинэ түвшинд хүргээрэй.

ХЭРХЭН РЕАЛТОР БОЛОХ ВЭ?

Үндэсний Реалторуудын Холбооны Монгол дахь хамтын ажиллагааны байгууллагаар Монголын Үл Хөдлөх Хөрөнгө Удирдлагын Академи ТББ ажилладаг юм байна. Тэдэнтэй холбогдож өргөдөл гарган шаардлагуудыг нь хангасны дараа Реалтор болох боломжтой.

Тэд олон улсын үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэн, худалдан авагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч зэрэг олон улсын зэрэгтэй сургалтуудыг зохион байгуулдаг бөгөөд реалторуудын дунд олон олон нетворкинг эвентүүд хийж тэднийг урагшилж хөгжихөд нь тусалсаар байна.

 

Тэд мөн Вашингтоны Реалторуудын холбоотой хамтын ажиллагааны өндөр түвшний гэрээтэй ажилладаг бөгөөд этик ёс зүйн кодын сургалт, олон улсын зэрэгтэй сургалтуудыг тэдний дэмжлэгтэйгээр зохион байгуулж байсан ба тун удахгүй Америкт сургалтад хамрагдах Хоум Стэй буюу тэндхийн реалторын гэрт хамт амьдарч, ажилд нь хамт явж туршлагыг биечлэн судлах боломжтой хөтөлбөр зохион байгуулах гэж байгаа гэсэн шүү.

Яг одоо Брокеруудын манлайллын хөтөлбөрийг Санхүү Эдийн Засгийн Дээд сургуультай хамтран зохион байгуулж энэ салбарт 35 шилдэг брокер захирлуудыг бэлтгэх анх удаагийн өндөр түвшний сургалт, манлайлал, брокерс саммит арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ.


Монголын Үл Хөдлөх Хөрөнгө Удирдлагын Академи ТББ

Facebook: Real Estate Academy of Mongolia

Website: www.ream.mn

Утас: 75556465

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.