Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

Нийт 513 баривчлагдсан иргэнд архины хор хөнөөлийн талаар сургалт орлоо

ikon.mn
2021 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны захиалгаар Өөрчлөлтийн хөтөч ДЭСЗИ ТББ байгууллага нь 9-р сарын 3-ны өдрөөс 11-р сарын 26-ны өдөр хүртэл Баасан гараг бүр ШШГЕГ-ын харьяа Баривчлах байранд баривчлагдсан иргэдэд “Архинд донтох өвчин болон түүнээс ангижрах нь” сэдвийн хүрээнд хичээл зааж байна.

9 болон 10-р сард радио үүслээр хичээл орсон бол энэ 11-р сард халдвар хамгааллын дэглэмээ сахин танхимаар хичээл зааж байна. Энэ ажлын хүрээнд одоогоор 513 иргэнд хичээл зааж, гарын авлага тараалаа. 

#NoAlcohol_ӨөрчлөлтийнХөтөч