Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Таны амьдрал ТООГООР

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 11 сарын 18
Сурталчилгаа
Зураг зураг

Таныг төрсөн цагаас эхлэн таны амьдралын “тоолуур” гүйж эхэлдэг. Амьдралын эхний жилүүд хорвоо ертөнцтэй танилцаж, дараагаар нь сургуулийн босго алхаж, их сургуулиа дүүргээд, ажлын карьераа эхлүүлж, гэр бүлтэй болж үлдсэн амьдралаа аз жаргалтай өнгөрөөх зорилго тэмүүлэл хүн бүрийн дотор бий. Гэхдээ энэ бүх хэрэгцээгээ гүйцэлдүүлэхийн тулд танд хэр их хугацаа байгаа гэдгийг та мэдэх үү?

Монгол хүний дундаж наслалт 70 жил 7 сар байдаг. Давгүй сонсогдож байгаа ч та энэ өгүүлбэрийг унших хооронд тань 10 хором өнгөрснийг анзаараагүй байх. Хүн амьдралынхаа томоохон зорилгуудад гол анхаарлаа төвлөрүүлэн энэ мэт жижигт тооцогдох хугацааг анзааралгүй өнгөрөөж байдаг. Гэхдээ хором бүрд амьдралын “тоолуур” таныг хүлээж суулгүйгээр гүйж байдаг гэдгийг мартаж болохгүй.

Өдөр тутмын энгийн дадлууд тань таны амьдралын нийт хугацаанаас хэдийг эзэлдэг болохыг та бодож байсан уу? Хэрвээ үгүй бол бид танд сонирхолтой статистикийг танилцуулъя.

Хүн амьдралынхаа 1/3 буюу 23.5 жилийг унтаж өнгөрөөдөг. Ингээд харвал танд 47.2 жил үлдэж байгаа юм. Унтаж амрах нь бидний бие физиологийн зайлшгүй хэрэгцээ тул хэрхэн хасаж болох билээ.

Харин боловсролтой болоход хүн дунджаар 31,000 цагийг буюу 3.5 жилийг зарцуулдаг. Мэдээж бас л бидний амьдралын баталгаа болох хүчин зүйл тул яахан орхигдуулах билээ. Ингээд танд 43.7 жил үлдэж байна.

Боловсрол эзэмшсэнийхээ дараагаар үр шимийг нь хүртэж, мэдлэгээ ажил болгоход амьдралын тань 91,000 цаг буюу 10.5 жил зарцуулагдана. Хэн нэгний хувьд сурсан, мэдсэнээ ажил болгох ч боломж олддоггүй тул энэ цагийг бид үр ашигтай өнгөрөөх нь зүйтэй болов уу. Ингээд танд 33.2 жилийн хугацаа үлдлээ.

Дараагийн баримтын талаар та магадгүй бодож үзээгүй байж болох юм. Амьдралынхаа бүтэн 2 жилийг та замын түгжрэлд өнгөрөөдөг. Та бодоод үзээрэй, бүтэн 2 жил. Энэ хугацааг бид арай үр бүтээлтэй өнгөрөөж болох л байсан байх. Одоо танд 31.2 жил үлдэж байна.

Харин өдөр тутмын дадал болох шүдээ угаах, усанд орох, ариун цэврийн өрөө ашиглах, нүүрээ будах зэрэгт та дунджаар 2.5 жилийг зарцуулна. Ингээд танд 28.7 жил үлдлээ.

Мэдээж бидний биеийн хэвийн үйл ажиллагааг хоол хүнсээр дэмжих шаардлагатай. Үүнд бид амьдралынхаа бүтэн 4 жилийг зарцуулдаг. Өөрөөр хэлбэл өглөөний цай, өдрийн унд, оройн хоолоо идэхдээ бид 35,040 цагийг зарцуулдаг гэсэн үг юм. Одоо танд 24.7 жил үлдлээ.

Дэлгүүр хэсэх, хүнсээ цуглуулахад та ойролцоогоор 2.5 жилийг зарцуулна. Ингээд 22.2 жил үлдэж байна.

Харин хоол бэлтгэх, цэвэрлэгээ хийх зэрэгт та дунджаар амьдралынхаа 6 жилийг зарцуулдаг гэвэл итгэх үү? Итгэмээргүй боловч энэ бол үнэн. Ингээд 16.2 жилийн хугацаа үлдэж байна.

Мартаж болохгүй бас нэгэн зүйл бол гэр бүл болон хайртай дотнын хүмүүстээ зарцуулах хугацаа. Та тэднийгээ асарч, хамгаалах, халамжлахад дунджаар 1.5 жилийг зарцуулдаг байна. Ингээд танд 14.7 жил үлдлээ.

Үлдсэн 14.7 жилийн 9 жилийг та юунд зарцуулдаг гэж бодож байна? Сэтгэл гонсойлгомоор баримт хэдий ч та эдгээрийг бараг л хэрэгцээгүй зүйлд зарцуулдаг гэж хэлж болох юм. Зурагт үзэх, видео тоглоом тоглох, Facebook ухаж өнгөрөөдөг байна.

Ингээд бодоход танд ердөө 5.7 жилийн хугацаа үлдэж байна. Энэ хорвоод мэндэлсэн цагаас эхлүүлээд тэнгэрт халих хүртэл амьдралын тань ердөө 8% нь л ТАНЫХ.  Хайртай хүмүүстэйгээ хамт байж, инээж уйлах, амьдралын сайхныг мэдрэх, хайрлаж дурлах, дэлхийгээр аялахад тань ердөө 5-хан жил үлдэж байна.

Гэвч энэ бол Монгол хүний дундаж наслалтаар хэмжиж бодсон статистик. Харамсалтай нь бид бүгд энэ насанд хүрч чадах эсэхийг хэлж чадахгүй. Маргааш гэдэг өдрийг бидэнд хэн ч амлаагүй. Ийм байхад та амьдралынхаа хором бүрийг үнэ цэнтэй, хэрэгцээтэй зүйлд зарцуулах хэрэгтэй биш гэж үү?

Тэгвэл үнэ цэнтэй бүхнийг тань аливаа эрсдэлээс хамгаалах даатгалаа ердөө 2 МИНУТАД авах боломжтой гэдгийг мэдэх үү?

Мандал Даатгал таны хүсэн хүлээж байсан үйлчилгээг тань танилцуулж байна. Автомашин, Гадаад аялал, Гэнэтийн осол гэмтлийн даатгалаа ОНЛАЙНААР авч цаг хугацаагаа хэмнээрэй.

Яагаад гэвэл бидэнд таны хором бүр үнэ цэнтэй.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.