Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улс 2025 онд бүх хотоо 5G сүлжээнд холбохоор төлөвлөжээ

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг

2025 онд Хятад улсын бүх хот болон ихэнх тосгоныг харилцаа холбооны 5 дугаар үеийн утасгүй сүлжээнд холбох болсныг тус улсын Аж Үйлдвэр, Мэдээллийн Технологийн яам өчигдөр зарлажээ.

Дэд бүтцийг хөгжүүлэх шинэ төлөвлөгөөний дагуу ирэх жилүүдэд 10,000 хүн тутамд оногдох 5G сүлжээний бааз станцын тоог 26 хүргэж, ихэнх хот тосгодыг gigabit түвшний шилэн кабелын сүлжээнд холбохоор болсон байна.

“Улс орны дижитал дэд бүтцийг өргөжүүлэх нь нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих стратегийн чухал ач холбогдолтой юм” гэж тус яамны албан тушаалтан сэтгүүлчдэд мэдээлжээ.

Шинэ төлөвлөгөө хэрэгжсэнээр мэдээллийн технологи, эдийн засаг, нийгмийн салбарууд хоорондоо гүнзгий интеграцлагдаж, интернэтэд суурилсан шинэ бизнес, хэрэглээнүүд олноор нэвтрэх ач холбогдолтойг бас онцолсон байна.

 

Эх сурвалж: ECNS.cn