Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

₮ карт EMV технологид шилжлээ

ikon.mn
2021 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын хэмжээнд 2.6 сая ширхэг ашиглагдаж, зах зээлийн 62 хувийг эзлээд байгаа Үндэсний брэнд ₮ картыг EMV чип технологид амжилттай нэвтрүүлснээ Монголбанк өнөөдөр зарлалаа.

Эх орны эдийн засаг, банк санхүүгийн салбарын хүчирхэг дархлаа болох Үндэсний төлбөрийн ₮ карт EMV чиптэй болсноор картын нууцлал, аюулгүй байдал хамгаалагдаж, өмнө нь ашиглагдаж байсан соронзон картын мэдээлэл хуулбарлагдах, алдагдах эрсдэл бүр мөсөн үгүй болж байна.

Монголбанк энэхүү EMV чиптэй ₮ картын системийг Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэй “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийн хүрээнд бүтээж, арилжааны банкуудаар дамжуулан иргэд, харилцагч та бүхний гарт хүргэж байна. Тун удахгүй EMV чиптэй ₮ карт QR code, Tokenization нэмэлт системийг нэвтрүүлж, иргэд харилцагчид нийтийн тээвэр, автомашины зогсоол, замын төлбөр зэрэг төлбөр тооцоог зайнаас уншуулж хийдэг болох юм.

Та өөрийн харилцдаг банкнаасаа EMV чиптэй ₮ картыг захиалан авснаар, цар тахлын энэ цаг үед гар дамжуулахгүй, тодорхой мөнгөн дүн дотор пин кодгүй зайнаас картаа уншуулах боломжтой юм. 

 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.