Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарынхан 08:00-19:00 цагт КОВИД-19-ийн эсрэг вакцины III тунг хийлгэх боломжтой

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарынхан өнөөдрөөс коронавируст халдварын эсрэг вакцины нэмэлт сэргээх тунд хамрагдаж эхэллээ. 

Уг салбарынханд зориулан нийслэлд дархлаажуулалтын таван цэгийг зохион байгуулаад байгаа юм. Үүний нэг нь болох Их Наяд цогцолбор 10:00 цагийн байдлаар дархлаажуулалт хэвийн үргэлжилж байв. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Тус цэгт вакцины гурав дахь тунг хийлгэж буй "Номадс" сүлжээ рестораны ажилтан "Ресторан зоогийн холбооны уриалгын дагуу бид бүхэн III тундаа хамрагдаж байна. Ингэснээр бизнесүүд ямар нэг хориг саадгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжтой болно гэдэг нь эдийн засгийн  бөгөөд олон талын ач холбогдолтой.

Онцгой комиссоос гаргаж буй шийдвэрийн дагуу баяр ёслол, хүлээн авалт хийхдээ III тунд хамрагдсан байх шаардлагатай. Мөн үзвэр үйлчилгээний газраар үйлчлүүлэхдээ гурав дахь тунд хамрагдсан байх эсвэл шинжилгээ өгөхийг шаардаж байгаа тул та бүхэн дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдаарай" хэмээв. 

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарынханд зориулсан доор цэгүүд өнөөдөр болон маргааш 08:00-19:00 цагт ажиллана.