Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ: 2022 оны төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ 

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/93f8gqUV7m/

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Сангийн сайд Б.Жавхлан, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар нар санхүүгийн салбарын туршлагатай хүмүүс. Гэтэл яагаад санхүүгийн зөв тогтолцоогоо эвдээд байгаа юм бэ.

Ирээдүйн өв санг ашиглах үндсэн санаа нь хадгаламж. Тийм болохоор хүүхдийн мөнгөндөө зориулж хадгалъя гэдэг санааг Сангийн сайд ярьж орж ирсэн.

Гэтэл өнөөдөр энэ сангийн хөрөнгийг хадгална, гэхдээ нэг удаа ашиглачихъя гэдэг зүйл ярьж байна. Ийм зарчимгүй байж болохгүй. Төсвийн мөчлөгийг сөрдөг сан нь Төсвийн тогтворжуулалтын сан болохоос биш Ирээдүйн өв сан биш. Ирээдүйн өв сан нь үе хоорондын блансыг хангах зорилготой сан. Энэ бол Монгол Улсын эдийн засагт орох ёсгүй сан. Гэтэл та нар үүнийг хүүхдийн мөнгөнд зарцуулъя гэж байна.

Хоёрдугаарт, төсвийн төсөөлөл орж ирж байна. Энэ жил төсөв маш их тэлсэн. ДНБ-ий 40 хувь нь төсөв байна. Нийт багцаар нь аваад үзэх юм бол төрийн эдийн засагт оролцох оролцоо 60 хувиас дээш болсон байна. Хувийн секторын зах зээл нь 40-хөн хувь болчихлоо. Ийм байдлаараа 1990 он руу ухраад байх уу.