Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

PIZZA HUT брэнд MAGIC BOX төсөлд нэгдэж, иж бүрэн зөөврийн КОНТЕЙНЕР НОМЫН САН 2 ширхгийг хийж өгөхөөр боллоо

ikon.mn
2021 оны 11 сарын 4
Сурталчилгаа

Хүүхэд залуус бүр тэгш эрх, тэгш боломжоор хангагдах асуудлыг ихээхэн анхаарч, сайн дурын олон ажил өрнүүлдэг залуусын ээлжит нэгэн төсөл болох MAGIC BOX контейнер энэ 7 хоногоос эхлэн нийслэл хотын төв талбайд байршиж, олны анхаарлыг татаж эхэлсэн. Энэхүү төслийг PIZZA HUT брэнд нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжин 2 ширхэг контейнер байгууламжийн бүх тохижилт, тээвэрлэлтийн ажлын зардлыг 100% хариуцан санхүүжүүлэхээр боллоо. Учир нь MAGIC BOX төсөл хүүхэд бүрийг сурч хөгжих, ТЭГШ БОЛОМЖ-оор хангах бодит үр дүнтэй ажил болно гэдэгт итгэлтэй байгаа юм.

MAGIC BOX нь гэр хороолол болон хөдөө орон нутгийн хүүхдүүдэд зориулсан, дотроо номын сан, номын худалдаа, кофе шоп, 25 орчим хүүхдүүдэд сургалт явуулах боломжтой зөөврийн контейнер байгууламж юм.

Энэхүү номын санд хүүхдүүд ном унших, кофены соёлд суралцах, код бичих, англи хэл идэвхийлэн сурах зэрэг олон боломжоор хангагдаж, өөрийгөө хөгжүүлэх юм. 

С.Насанжаргал /PIZZA HUT брэндийн ерөнхий менежер/

PIZZA HUT брэнд нь глобал даяар ‘’Equal slice for everyone’’буюу “Хүн бүрд тэгш боломж’’ уриатай нийгмийн хариуцлагын ажлуудыг тогтмол хийдэг. Ганжавхлан тэргүүтэй залуучуудын санаачлан хэрэгжүүлж буй MAGIC BOX контейнер номын сангийн төсөл нь бидний зорилготой нийцэж байгаа тул нэгдэхээр шийдсэн юм. Ингээд манай брэндийн зүгээс 2 ширхэг контейнер номын санг 100% санхүүжүүлэн иж бүрэн тохижуулж өгөхөөр боллоо. Энэхүү номын сан нь PIZZA  HUT брэндийн зүгээс хүүхдүүдийнхээ оюунд хөрөнгө оруулж буй шинэ жилийн хамгийн гоё бэлэг болно гэдэгт итгэлтэй байна.

Ч.Ганжавхлан /MAGIC BOX төслийн санаачлагч/

PIZZA HUT-н хамт олон дахиад 2 ширхэг ийм MagicBox-г иж бүрнээр хийж өгч, алслагдсан дүүрэг, гэр хорооллын хүүхдүүдэд бэлэг барьж байна. Маргаашаас эхлэн үйлдвэрт контейнер номын сан маань хийгдээд эхэлнэ. Одоо хүн бүр л тэгш боломж, нийгмийн хариуцлага гэж ярьдаг болсон. Гэхдээ энэ бол хамгийн бодит жишээ, жинхэнэ утгаараа хайр болоод сэтгэл гэж бодож байна. Үнэхээр тасархай. Олон мянган хүүхдийн өмнөөс танай хамт олонд, бүх хэрэглэгчдэд тань баярлалаа. Шинэ жилийн хамгийн гоё бэлэг болох нь….

Түүнчлэн PIZZA HUT брэнд номын санг байршуулсныхаа дараагаар ч цаашдын үйл ажиллагаанд нь үргэлж дэмжлэг үзүүлэн ажиллах болно. Мөн хүүхдүүдтэйгээ хамт шинэ жил, хүүхдийн баяр, пицца хийх өдөр зэрэг олон гоё арга хэмжээг тогтмол зохион байгуулж ажиллахаар төлөвлөж байна.

MAGIC BOX зөөврийн номын санг байршуулахдаа тендер зарлан материал хүлээн авч, цаашид үйл ажиллагааг нь үр дүнтэй авч явж чадна гэсэн газруудаас сонгон шалгаруулж байршуулах юм. Төсөлд оролцох хүсэлтэй дүүрэг, хороо, сум, орон нутгууд дараах материалыг бүрдүүлж magicboxtour@gmail.com цахим хаягаар илгээнэ. Сонгон шалгаруулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг MAGIС BOX төслийн дэмжигчдийн группээс авна уу.

‘’ПИЦЦА ХАТ-С ХАЙРЫГ’’

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.