Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Ананд: NFT нь Монгол урлагийг дэлхийд таниулах боломж юм

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 11 сарын 3
Сурталчилгаа
Зураг зураг

Сүүлийн үед олны анхаарлыг ихээр татаад буй NFT-н талаар ярилцахаар “NFT Mongolia” компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Анандтай уулзлаа.

- Сайн байна уу, Юун түрүүнд та компанийнхаа үйл ажиллагаа болон NFT гэж юу болох талаар манай уншигчдад товчхон тайлбарлахгүй юу?

Манай компанийн хувьд Монголынхоо уран бүтээлчдийг дэмжих, цаашлаад тус уран бүтээлчдийн бүтээлийг дэлхийд таниулах буюу өөрсдийн соёл урлагийг гадаадын зах зээл дээр экспортлох зорилготойгоор ажиллаж байна.

NFT нь Non Fungible Token гэдэг үгний товчлол бөгөөд монгол хэлнээ хөрвүүлбэл орлуулшгүй цорын ганц токен гэсэн утгатай юм. Энгийнээр тайлбарлавал цор ганц аливаа эд зүйлсийг блокчейн технологи ашиглан худалдаалах, түүнийг өмчлөх эрхийг нь Ethereum дээрх смарт контракт /дахин өөрчилшгүй гэрээ/ ашиглан бусдад шилжүүлж буй хэлбэрийг хэлж байгаа юм. Жишээ нь: урлагийн бүтээлүүд болох дижитал болон уран зураг, дуу хөгжим, дүрс бичлэг гэх мэт дахин давтагдашгүй хөрөнгийг хэлдэг.

- Энэ салбар хөгжөөд тийм удаагүй байгаа ч цаашдын ирээдүйг нь та юу гэж харж байна.

Блокчейн технологийн ирээдүйн том салбарыг би NFT гэж харж байгаа. Ирээдүйд бидний өдөр тутмын амьдралын зарим хэсэг виртуал орчинд бий болж хүмүүс түүн дотроо өөрийн дүр төрхийг бүрдүүлж болохоор болж байна. Саяхан гэхэд фейсбүүк компани Мета нэрээр шинэчлэгдэж байгаа талаар танилцуулсан. Тэдний энэ төслийн дэд бүтэц мөн л NFT рүү чиглэсэн.

- Блокчейн дээр уран бүтээлээ байршуулснаар уран бүтээлчдэд ямар давуу тал, боломжууд үүсдэг вэ?

Бидний хувьд блокчейн технологийг ашиглан ethereum, dao, matic гэх зэрэг токеноор Монгол уран бүтээлчдийнхээ зураг, дуу хөгжмийг крипто зах зээл дээр худалдаалдаг. Ингэхдээ дэлхийн томоохон NFT платформууд болох Opensea, Rarible зэргийг ашигладаг. Энэ нь уран бүтээлчийн хувьд өөрийн уран бүтээлийг дэлхийн зах зээлд гаргаж үнэлүүлэх, худалдаалах боломжийг олгож байгаа бол худалдан авагчийн хувьд тухайн уран бүтээлийг өөрийн нэр дээр буюу дижитал хэтэвчинд эзэмших болон түүнийгээ цааш нь худалдаалах, өөрийн гэсэн хувийн цуглуулгыг блокчейн дээр эзэмших боломжийг олгодог юм.

 

- Уран бүтээлчдийн зүгээс өөрсдийн бүтээлээ NFT блокчейн дээр байршуулахад шаардлагатай зүйлс юу байдаг вэ?

Уран бүтээлчийн зүгээс хоёр талын албан ёсны гэрээ хийгдсэний дараа өөрийн уран бүтээлээ өндөр чанартайгаар бидэнд ирүүлэхэд л болдог. Бусад борлуулахтай холбоотой бүхий л үйл ажиллагааг манай компани хариуцна. Уран бүтээлч бүтээлдээ илүү анхаарлаа төвлөрүүлэхэд болно гэсэн үг.

- NFT зах зээл дээр одоо ямар төрлийн бүтээлүүд илүү үнэ хүрч зарагдаж байна вэ?

Одоогоор цуглуулгын төрлүүдээс худалдан авч цуглуулах сонирхолтой хүмүүс олон болсон. Жишээ нь: зургийн цуглуулгын нэг нь өндөр үнээр зарагдахад дагаад бусад зургийнх нь үнэлгээ өсөх хандлагатай байдаг. Гол нь тэрхүү өндөр үнэлгээтэй, алдартай цуглуулгын нэг бүтээлийг эзэмших нь авч буй хүндээ үнэ цэнийг өгч байгаа юм. Сүүлд CryptoPunk цуглуулгын нэг нь Sotheby’s “Natively Digital” дуудлага худалдаан дээр 11.8 сая ам.доллароор зарагдсан.

- Танайхаар дамжин худалдагдаад байгаа онцлох уран бүтээлийн талаар танилцуулахгүй юу? Жишээ нь нэг уран бүтээлийн үнэлгээ ямархуу байдаг вэ?

Одоогийн байдлаар Т.Булгандэлгэр зураачийн Дөрвөн хүчтэн болон Чингис хааны зургийн цуглуулга нь гадаадын зах зээл дээр худалдаалагдаад байна. Дөрвөн хүчтэний цуглуулгын зураг тус бүр нь 330 ам.доллартой тэнцэхүйц Ethereum-р зарагдсан. Үнэлгээний хувьд гэвэл бид тухайн уран бүтээлчтэйгээ тохиролцон, цаашаа дэлхийн крипто зах зээл дээр өрсөлдөхүйц үнийг тогтоодог байгаа.

 

- NFT Mongolia компанийн төлөвлөж буй дараагийн ажлуудаас танилцуулахгүй юу?

Бид NFT худалдаалах нэгдсэн платформ байгуулах, технологи хөгжүүлэлт дээр төвлөрч байгаа ба залуу уран бүтээлчдийн бүтээлүүдийг өөрсдийн блокчейн дээр шат дараатай байршуулахаар төлөвлөж байна. Үүнд дан зураг гэлтгүй дуу хөгжим, дүрс бичлэг зэрэг байх болно.

Мөн тун удахгүй өөрсдийн CoinSea гэх дэвшилтэт технологи бүхий крипто хөрөнгийн биржийг нээхээр ажиллаж байна.

- Крипто хөрөнгийн биржийнхээ талаар дэлгэрэнгүй танилцуулахгүй юу? Биржийн давуу тал нь юу вэ?

Манай CoinSea крипто хөрөнгийн бирж нь дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц Монгол крипто бирж байх болно. Энэхүү биржийн маань давуу тал нь мэргэжлийн арилжаа хийдэг хүмүүст зориулснаас гадна анхлан сонирхож буй хэрэглэгчдэд ч мөн ойлгомжтой байхаар хийгдэж байна. Мөн илүү дэвшилтэт технологид суурилсан учир хэрэглэгчдэд хүндрэлгүй байх тал дээр давуу талтай байх болно.

 

- CoinSea биржийн үйл ажиллагаа хэзээ нээгдэх вэ? CoinSea биржийн койн гаргах уу?

Одоогийн байдлаар технологи хөгжүүлэлтийн ажил хийгдээд явж байна. Мөн СЕА гэсэн товчлол бүхий CoinSea биржийн койн гаргах төлөвлөгөөтэй байгаа.  Илүү дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй гарах манай Whitepaper-с харах боломжтой юм.

- Баярлалаа. Ажлын амжилт хүсье


Холбоо барих:

Хаяг: Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Жамъян гүний гудамж, ICC Tower, 7 давхар

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.