Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

Зам, тээврийн салбарын цахим шилжилтэд бидний оролцоо

ikon.mn
2021 оны 11 сарын 3
Сурталчилгаа
Зураг зураг

Тэмцээнд оролцсон нийт багууд болон зохион байгуулагч, шүүгчид

Интерактив компани болон Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран 5 хоногийн хугацаанд мэдээлэл технологийн болон мэргэжлийн албаны залууст Монголын анхны бизнес процессын загварчлалд суурилсан EIS нэгдсэн платформын сургалтыг амжилттай хийж дуусгалаа. Уг сургалтад ЗТХЯ, ИНЕГ, УБТЗ ХНН, АТҮТ ТӨҮГ, ЗТХТ ТӨҮГ, МТЗ ТӨХК, МИАТ ТӨХК, ГТХЗНТ УТҮГ, ДЗ ТӨҮГ болон Буянт-Ухаа нисэх онгоцны буудал зэрэг салбар байгууллагуудын инженер, техникийн ажилчид оролцсон. Энэхүү дэд бүтэц нь программ хангамжийг хөгжүүлэхэд заавал код бичихгүй бөгөөд энгийн программ хангамжийг гүйцэтгэх хугацааг 6-8 дахин хэмнэж байгаа нь залуучууд богино хугацаанд томоохон системийг бага зардлаар хөгжүүлэх боломжийг бүрэн олгож байгаа юм. 

“Зам, тээврийн салбарын цахим шилжилтэд бидний оролцоо” уриан дор “Hackathon-2021” тэмцээнийг 10-р сарын 25-ны өдөр эхлүүлсэн бөгөөд тэмцээнд нийт 15 хөгжүүлэгч 5 багт хуваагдан сонгосон сэдвийн дагуу EIS платформ дээр системийн хөгжүүлэлт хийж өрсөлдсөн. Тэгвэл 10-р сарын 28-нд тэмцээний шалгаруулалт дуусаж үр дүнгээ танилцуулан шүүгчид шийдвэрээ гаргасан юм.

1-р байр – Сайн дурын болон цагийн ажлын систем - “BUGsoft” баг

  • Багийн ахлагч – Г.Гаяпа /Далайн Захиргаа Мэдээллийн сүлжээ, техник хангамж хариуцсан мэргэжилтэн/
  • Хөгжүүлэгч, аналист – Э.Уянга /Улаанбаатар Төмөр зам Системийн шинжээч/
  • Хөгжүүлэгч - Л.Баярмаа /Буянт-ухаа Нисэх Онгоцны Буудал - Аэродром Барилга Байгууламжийн Ашиглалтын Алба Тоног төхөөрөмжийн инженер/

2-р байр – Аяллын туслах систем - “Нэгдүгээр баг” баг

  • Багийн ахлагч - Б.Гүрбазар /Монголын Төмөр Зам ТӨХК Мэдээлэл технологийн инженер/
  • Хөгжүүлэгч, аналист - Г.Баяржаргал /Улаанбаатар Төмөр зам Системийн админ/
  • Хөгжүүлэгч - Б.Эрдэнэтуяа /ЗТХЯ - Мэдээлэл технологи стандартын хэлтэс Мэдээлэл технологийн мэргэжилтэн/

3-р байр – Номын клубийн систем - “Топологи” баг

  • Багийн ахлагч – Н.Номин /Улаанбаатар Төмөр зам Программист, инженер/
  • Хөгжүүлэгч аналист – Ө.Мичидмаа /Иргэний Нисэхийн Ерөнхий Газар Өгөгдлийн шинжээч/
  • Хөгжүүлэгч - Б.Гантогтох /Авто Тээврийн Үндэсний Төв Мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн/

Багууд EIS platform дэд бүтцийг ашиглан 24 цагийн хугацаанд үндсэн хөгжүүлэлтээ хийсэн бөгөөд хөгжүүлэлт хийх явцад зохион байгуулах багаас урьдчилан бэлдсэн ERD -г өргөжүүлэх, баяжуулах, хөгжүүлэлтийн нэмэлт боломжууд ашиглах зэргээр нээлттэй ажилласан юм. Баг бүрийн хувьд өгөгдсөн ERD болон түүнийг ашиглан хөгжүүлэх бизнес шаардлага, үр дүн боловсруулалтын даалгаврыг хүлээж авсан бөгөөд сэдвүүд хоорондоо ялгаатай ч цар хүрээний хувьд ижил байсан билээ.

Нэгдүгээр байр эзэлсэн багийн системийн товч танилцуулга

Та бүхэнд нэгдүгээр байр эзэлсэн Г.Гаяпа ахлагчтай “BUGsoft” багийн хөгжүүлсэн Сайн дурын болон цагийн ажлын систем системийг товч танилцуулж байна.

Сайн дурын болон цагийн ажлын системийг хөгжүүлэхдээ тухайн баг системийн ERD -г өөрсдийн судалгаа болон анализ дээрээ маш сайн ажилласны үндсэн дээр хэрэгтэй table болон талбаруудыг ментороор нэмүүлж хөгжүүлэлтээ эхлүүлсэн юм. Систем нь Хөтөлбөр, байгууллага, оюутан, сургууль, статистик, тайлан цэсүүдээс бүрдэх бөгөөд системийн нүүр хуудсанд статистик цэсийг харуулсан байна.

 

Системийг хөгжүүлэхдээ байгууллагаас зарлагдсан хөтөлбөрүүдийг нэгдсэн байдлаар харуулах бөгөөд аль ч жагсаалтаас бүх төрлийн мэдээлэл рүү чөлөөтэй дамжиж ажиллах боломжийг олгосон нь бусад багуудаас илүү давуу талтай, ажиллахад хялбар байлаа.

 

Тухайн хөтөлбөрийн хугацаанд ямар оролцогчид оролцохоор хүсэлт илгээсэн болон амжилттай хамрагдсан эсэх мэдээллүүдийг харуулах бөгөөд тухайн цэсээс оюутны мэдээлэл рүү үсэрч оюутны оролцсон хөтөлбөрүүд оюутны ерөнхий мэдээлэл, сургууль курсийн мэдээлэл зэрэг бүхий л мэдээллийг нэг дороос авах боломжийг олгосон байна.

 

Мөн нийт оюутны мэдээллийг нэгдсэн жагсаалтаар харах боломжтой бөгөөд дэлгэцийн баруун дээд хэсэгт байрлах шүүлтийг ашиглан оюутны мэдээллийг ялгаатай хувилбаруудаар шүүж харах боломжтойгоор хийсэн байна.

 

Дээр дурдаагүй олон олон боломжуудыг 24 цагийн хугацаанд амжуулсан нь түрүүлсэн багийг ямар өндөр гүйцэтгэлтэй байсныг илтгэж байгаа юм.

 

Оюутны бүртгэлийн цонх дээр сургуулиас хамаарч мэргэжил сонгох, сургууль мэргэжил болон жилээр нь оюутны код автоматаар үүсгэх, РД-ийн шалгуур, РД-с хүйс, төрсөн огноо тооцох зэрэг бүхий л байж болох шалгууруудыг хийсэн байна.

 

Оюутны жагсаалтаас тухайн оюутантай холбоотой бүхий л activity -ийг харах, ажиллах боломжтойгоор хийсэн ба, бүх жагсаалтуудад нэмэлт шүүлтүүр хийсэн нь ажиллахад илүү хялбар болгож өгсөн байна.

Тэмцээнд оролцсон нийт багууддаа амжилт хүсээд цаашдаа салбарынхаа дижитал шилжилтийг түүчээлэх анхдагчид болж байгаа эрхэм үүргийг хүлээн авч байгаад баяр хүргэе.

Нэгдүгээр байр эзэлсэн “BUGsoft” баг

 

Хоёрдугаар байр эзэлсэн “Нэгдүгээр баг” баг

 

Гуравдугаар байр эзэлсэн “Топологи” баг

 

Тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүн

 

Техник, технологийн шинэчлэлт – Цахим шилжилтийн жил

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2021 оныг “Техник, технологийн шинэчлэлт – Цахим шилжилтийн жил” болгон зарласантай холбогдуулан салбарын мэргэжилтнүүдэд Интерактив компанийн EIS платформ дээр хөгжүүлэлт хийх чадварыг эзэмшүүлж байгаа нь цаашид салбарын хэмжээнд хийгдэх томоохон ажлуудыг салбарын залуус өөрсдөө хариуцан хийх томоохон эхлэл суурь болж байгаа юм.

Тэмцээний гол зорилго нь Зам тээврийн салбарт тулгамдаж гол асуудлыг тухайн салбарт мэргэшин ажиллаж буй боловсон хүчин болон залуусын оролцоог дэмжих, цаашид зөвхөн мэдээлэл технологийн компани систем, программ хангамж хөгжүүлэх бус мэргэжилтнүүд өөрсдөө хялбар технологи ашиглан инновацыг салбартаа нэвтрүүлж, хэрэгжүүлж бодит үр дүнг боломжийг хангах явдал байсан юм. Энэхүү арга хэмжээ зохион байгуулагдсанаараа сүүлийн үед тренд болоод буй дижитал шилжилтийг хүлээх биш мэргэжлийн байгууллагууд өөрсдөө түүчээлэн гар нийлэн хөгжих боломж хэн бүхэнд нээлттэй гэдгийг бага ч болов ойлгуулсан өгөөжтэй арга хэмжээ болсон гэж харж байна.

Салбарын дижитал шилжилт хийх нь хялбархан хийгдэх ажил биш юм. Дижитал шилжилтийг амжилттай хийх эсэх нь чадварлаг хүний нөөцөөс шууд хамааралтай. Салбарын мэргэжилтэн залуус IT-ийн мэдлэг чадвар сул бол хэчнээн сайн технологи, төсөл байгаад үр дүн муутай. Иймээс Зам, Тээврийн Хөгжлийн Яам бусад яамдаасаа түрүүлж залуусаа бэлтгэж, орчин үеийн шинэ технологи дээр бодит практикаар дадлагажуулж байгаа нь үнэхээр чухал бөгөөд маш сайн ажил мөнөөс мөн билээ. Энэхүү арга хэмжээг зохион байгуулж хамтран ажилласан Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагууд болон мэдээлэл технологи, стандартын хэлтсийн хамт олонд гүнээ талархал илэрхийлье.

Enterprise innovation studio

Интерактив компани нь мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарт тасралтгүй 25 жил үйл ажиллагаа явуулж 2014 оноос программ хангамжийн үйлдвэрлэлд сүүлийн үеийн дэвшилтэд дижитал бүтээгдэхүүн болох Enterprise Innovation Studio нэртэй платформыг нэвтрүүлэн ажиллаж байгаа юм. Энэ платформ нь уламжлалт программын код бичих технологийг бүрэн халж no coding технологийг нэвтрүүлсэн бөгөөд тухайн программ хангамжийн хөгжүүлэлтийг нь зөвхөн бизнес процессын загварчлалд суурилан хөгжүүлдгээрээ давуу талтай юм.

Энэхүү дэд бүтцийг ашиглан сүүлийн 5 жилийн дотор төрийн болон бизнесийн 400 гаруй байгууллагад 80 гаруй төрлийн дотоод бүртгэлийн болон салбарын шинжтэй программ хангамжийг амжилттай нэвтрүүлээд байгаа бөгөөд үүнээс дурдвал Veritech ERP системийг Монголын тэргүүлэх компаниуд болох Юнител групп, Тэсо групп, Хаан Банк, Голомт банк, Премиум групп зэрэг томоохон байгууллагууд цогцоор нь ашиглаж байна.

Интерактив компанийн EIS платформыг ашиглан сүүлийн 3 жилийн хугацаанд мэдээлэл технологийн чиглэлээр суралцаж буй оюутан залуучуудын дунд жил бүрийн зун  улиралд Хакатон тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалттай бөгөөд нийт 200 гаруй залуус энэхүү уралдаанд оролцож, одоог хүртэл чөлөөт цагаараа цалинтай дадлага хийж байна. Энэхүү программын хөгжүүлэлтийг код бичилгүй бүрэн автоматжуулж буй технологи нь энгийн үгээр хэлэхэд роботжуулалтад суурилсан буюу автоматаар ажилладаг нь цаашид Монгол улсад технологийн хөгжлийг дэмжих гол хөдөлгүүр болох юм. Энэхүү технологийг заавал мэдээлэл технологийн чиглэлээр суралцаж төгссөн гэхээсээ илүү тухайн программ хангамжид хэрэгжих бизнес процессын талаар нарийн мэдлэгтэй хүмүүс ашиглан программ хангамж хөгжүүлэх цаашлаад бизнес болгон хөгжүүлэх бүрэн боломжтой юм байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.