Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19-ийн эсрэг вакцины хоёр тунг хийлгэсэн иргэдийн 19.5% нь бүүстер тунд хамрагджээ

Ө.Цэлмэг, IKON.MN
2021 оны 11 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Өнгөрсөн хоногт 2,012 хүн коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунг хийлгэжээ.

Ингэснээр улсын хэмжээнд COVID-19 халдварын эсрэг вакцины нэмэлт буюу гурав дахь тунг хийлгэсэн хүний тоо 418,024 боллоо. Энэ нь хүн амын 12.8 хувь, хоёрдугаар тунг хийлгэсэн иргэдийн 19.5 хувийг эзэлж байна.

Тодруулбал, Монгол Улс коронавирусийн эсрэг дөрвөн төрлийн вакцинаар 12-оос дээш насны иргэдээ дархлаажуулж буй.

Одоогоор вакцины нэгдүгээр тунд нийт хүн амын 69.3 хувь, хоёр дахь тунд 65.8 хувь нь хамрагдсан бол нэмэлт тун буюу гурав дахь тунг хийлгэсэн хүний тоо хүн амын 12.8 хувьд хүрлээ.

 

Харин 220,000 орчим хүн вакцинд хамрагдаагүйтэй адил байгаа учир халдвар нэмэгдэх эрсдэл байна гэдгийг Шадар сайд С.Амарсайхан өчигдөр мэдээлсэн.

Коронавируст халдварын эсрэг вакцин үр дүнтэй байгаа талаар мэргэжлийн байгууллагаас мэдээлж буй.

Гэхдээ уг вакцины дархлал тогтоц дөрвөн сар хүртэлх хугацаатай байгааг Эрүүл мэндийн яамны Судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Бумдэлгэр өмнө нь хэлж байв.

Мөн тэрбээр "Вакцин хийлгэснийхээ дараа өвчилсөн хүмүүст эсрэг биеийн титр илүү өндөр хувьтай тогтож байгаа төдийгүй уг халдварын дельта хувилбарын тархалт ерөнхийдөө тогтворжсон, цаашид буурах хандлагатай байгаа" хэмээн мэдээлсэн юм.