Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

CU IPO-д Гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгө орууллаа

ikon.mn
2021 оны 10 сарын 29
Сурталчилгаа
Зураг зураг

СU брэнд олон нийтэд нээлттэй компани болж, хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа нь эхлэхтэй зэрэгцэн гадаадын хөрөнгө оруулагчид Cэнтрал Экспресс Си Ви Эс компанид хөрөнгө оруулж буйгаа зарлалаа. Дэлхийн санхүүгийн төвүүдэд тооцогдох Хонгконг, Швейцарь, Сингапур улсын хөрөнгө оруулагчид CU IPO-ийн нийт санхүүжилтийн 7.5%-тай дүйцэх дүнгээр хөрөнгө оруулалт хийгээд байна. Тэдгээрээс голлох хөрөнгө оруулагчдыг дурдвал Хонгконг-д төвтэй Asia Frontier Capital компани Asia Frontier Fund - аар дамжуулан 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө орууллаа.

Тус сан нь хурдацтай хөгжиж буй Азийн зах зээлд төвлөрч ажилладаг, одоогоор 12 улс оронд хөрөнгө оруулалтын багц эзэмшдэг хөрөнгө оруулалтын менежментийн компани юм. Монгол Улсын эдийн засаг амаргүй нөхцөл байдалд байгаа үед Сэнтрал Экспресс Си Ви Эс компани гадаадын хөрөнгө оруулалт татсан нь компанийн ирээдүйн өсөлтөд олон улсын хөрөнгө оруулагчид итгэж байгаагийн нэг илрэл юм.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.