Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Харвалтын анхны шинж тэмдгүүдийг таньж, эмнэлгийн тусламж яаралтай авбал хөдөлмөрийн чадвар алдагдахаас сэргийлнэ"

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр тохиож байна. 

Иймд Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын харвалттай тэмцэх нийгэмлэг болон Улсын Гуравдугаар төв эмнэлэг/УГТЭ/ хамтран харвалтын талаар мэдээллийг хүргэж байна. 

УГТЭ-ийн Мэдрэл, мэдрэлийн мэс заслын төвийн дарга Н.Лхамцоо "Тархины харвалтын нөхцөл байдлын талаар танилцуулбал, Монгол Улс тархины харвалтын давтамжаар дэлхийд дээгүүрт орж байна. 

Нийт өвчлөлийн 12 хувийг зүрх болон тархины судасны өвчин эзэлж, 2011-2021 оны хооронд хийгдсэн судалгаагаар 100,000 хүн амд 6.6 буюу 2011 оноос нэг пунктээр өссөн байна.

Түүнчлэн 2020 оны байдлаар нийт нас баралтын 34.2 хувийг зүрх ба тархины судасны өвчлөл эзэлж байгаагаас 24.5 хувийг тархины харвалт эзэлж байгаа юм. Тархины харвалтын үүсэх үндсэн суурь өвчний нэг нь болох цусны даралт ихсэлт 2011 оноос 1.6 дахин нэмэгдсэн" гэлээ.

Харвалт нь хэд хэдэн янз байх бөгөөд дэлхий нийтэд жилд 15 сая тохиолдол бүртгэгддэг аж. Ойрын жилүүдэд хийгдсэн судалгаанаас үзэхэд дэлхий дээр амьдарч буй дөрвөн хүн тутмын нэг нь амьдралынхаа туршид ямар нэг харвалттай болох эрсдэлтэй байгааг тооцоолжээ.

УГТЭ-ийн Мэдрэл, мэдрэлийн мэс заслын төвийн дарга Н.Лхамцоо "Хамгийн гол уршиг нь харвалтын дараа урт эсвэл богино хугацаанд хөдөлмөрийн чадвараа алддаг. 

Монгол Улсын хувьд цусны даралт ихсэх өвчин нь зүрх судасны эмгэг дундаа тэргүүлэх байрыг эзэлж байна. Даралт ихэссэн суурин дээрх цус харвалт хамгийн өндөр байдаг" хэмээв. 

Энэ жил дэлхий даяар тархины харвалттай тэмцэх зорилтын хүрээнд "Амьдралыг аврахад хором бүр үнэтэй" хэмээх уриаг дэвшүүлжээ. Учир нь тархины харвалтын анхны шинж тэмдэг өгч байх үед нь буюу эрт илрүүлснээр хөдөлмөрийн чадвар алдалт, нас баралтаас сэргийлэх бүрэн боломжтой гэдгийг УГТЭ-ийн Мэдрэл, мэдрэлийн мэс заслын төвийн дарга Н.Лхамцоо хэлсэн юм.

Харвалтын анхны шинж тэмдгүүд:

 
ЭМЯ

Дээрх шинж тэмдэг ажиглагдвал яаралтай түргэн тусламжид хандахыг мэргэжлийн хүн зөвлөж байна.