Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Одбаярыг хэрэг шийдэгдтэл тодорхой газар очих, тогтоосон замаар зорчуулах хязгаарлалт тавив

Т.Саран, iKon.mn
2021 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

14:43 2021/10/29

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаж, цагдан хоригдсон Э.Одбаярт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай түүний өмгөөлөгч нараас гаргасан гомдлыг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч өнөөдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцжээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, яллагдагчийн өмгөөлөгч нараас гаргасан санал тайлбар, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт зэргийг судлан үзэж яллагдагч Э.Одбаярын биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тодорхой газар очих, тогтоосон замаар зорчихыг яллагдагчид даалгах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.

Тодруулбал яллагдагч Э.Одбаярыг түүнд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж дуустал өөрийн амьдарч буй гэр орон болон эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар тухайн байгууллагад очих, шалгагдаж байгаа хэргийн асуудлаар хуулийн байгууллагад очихоос бусад өөр газар очихыг хориглож хязгаарлалт тогтоосон шийдвэрийг гаргажээ хэмээн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ. 

12:05 2021/10/29

Шүүхээс иргэн Э.Одбаярыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилжээ.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ. Түүнийг нэг сар цагдан хорих шүүхийн шийдвэр аравдугаар сарын 6-нд гарсан.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан Э.Одбаярт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцсэн. Прокуророос гаргасан саналыг хянахад үндэслэлтэй байна гэж шүүх үзсэн юм. 

Э.Одбаяр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...дуудсан цагт хүрэлцэн ирэх, дахин гэмт хэрэг үйлдэхгүй ...байх талаар үүрэг хүлээж...” 2021 оны наймдугаар сарын 18-ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа дахин хэрэгт холбогдсон болох нь тогтоогдсон буюу урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн гэж үзсэн тухай мэдээлсэн билээ. 