Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19-ийн эсрэг Pfizer вакцины хадгалалтын хугацааг есөн сар болгон сунгажээ

Ө.Цэлмэг, IKON.MN
2021 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Pfizer компаниас коронавирусийн эсрэг вакциныхаа хадгалалтын хугацааг уртасгасан мэдэгдлийг гаргасан талаар Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Баярболд мэдээлэв.

Тэрбээр "Дээрх мэдэгдлийг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага болон АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас хүлээн зөвшөөрсөн.

Арваннэгдүгээр сараас өмнө үйлдвэрлэсэн Pfizer вакцин нь сав дээрх хадгалалтын хугацаанаас гурван сараар урт хугацаанд хэрэглэж болно гэж үзсэн.

Мөн арваннэгдүгээр сараас хойш үйлдвэрлэгдэх вакцинуудыг есөн сар хадгалах хугацаатайгаар улс орнуудад нийлүүлэхээр болсон байна.

Хадгалалтын хугацааг нэмэх болсон шалтгаан нь коронавирусийн эсрэг энэ вакцин нь өөрөө шинэ бөгөөд үйлдвэрлэж эхэлснээс нь хойш чанар, аюулгүйн тогтвортой байдлыг сайтар хянаж үзсэний үндсэн дээр үйлдвэрлэгч компаниуд хадгалалтын хугацаагаа уртасгаж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, тухайн вакцин нь үйлдвэрлэгдсэнээс хойш есөн сарын хугацаанд чанар, аюулгүйн тогтвортой байдлаа бүрэн хадгалж чадаж байна" гэлээ.

 
Манай улсад байгаа коронавирусийн эсрэг вакцины нөөц болон дархлаажуулалт, халдварын нөхцөл байдлын мэдээллийг ЭНДЭЭС харах боломжтой.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/3087772861470845