Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: "Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр”-ийн талаар мэдээлэл хийнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын хоёрдугаар төв эмнэлэгт

08:00 цагт “Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэж, өдөрлөг зохион байгуулна.

“Туушин” зочид буудалд

09:30 цагт “Томуугийн үндэсний есдүгээр зөвлөгөөн” болно.

Төрийн ордонд

10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

Төв талбайд

10:30 цагт Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт” хөшөө, “Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуур цэнгүүлнэ. 

11:10 цагт Монгол Улсын төрийн далбаа, нийслэлийн туг мандуулах, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол хүндэтгэлийн ажиллагаа болно.

Эрүүл мэндийн яаманд

11:00 цагт Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.

Хэвлэлийн хүрээлэнд

11:00 цагт ЭМЯ, Улсын нэг, гуравдугаар төв эмнэлгийн удирдлагууд “Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр”-ийн талаар мэдээлэл хийнэ.

Засгийн газрын XI байранд

11:00 цагт Төрийн албаны зөвлөлөөс “Төрийн албаны шинэтгэл - Томилгооны зөрчил” сэдвээр хэвлэлийн хурал хийнэ.

Хүүхдийн урлан бүтээх төвд

14.00 цагт Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс дипломат харилцаа тогтоосны 31 жилийн ой, Солонгосын соёлын өдрүүдийн хүрээнд "Монгол, Солонгосын өв соёлын гайхамшиг" хүүхдийн уран зураг, гар урлалын үзэсгэлэнгийн нээлт болно.