Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Оюутан, залууст: Санхүүгийн мэдлэгтэй байх нь чухал уу?

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 10 сарын 22
Сурталчилгаа

Дэлхийн эдийн засаг, санхүүгийн салбар хурдацтай хөгжиж буй өнөө үед хүн бүр санхүүгийн талаар мэдлэг, мэдээлэлтэй байх нь нэн чухал асуудал болоод байна. Санхүү, эдийн засаг гэх энэ сэдэв сүрдмээр сонсогдож байгаа ч үнэн хэрэгтээ бидний өдөр тутмын амьдралын хэрэгцээ, шаардлагын нэг хэсэг болсон мөнгийг хэрхэн удирдах тухай ярьж байгаа билээ.

 

САНХҮҮГИЙН МЭДЛЭГ ГЭЖ ЮУ ВЭ?

Санхүүгийн зах зээл, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх ойлголтыг хэлэх бөгөөд санхүүгийн боловсролын нэг бүрэлдэхүүн хэсэг болдог. Товчоор бол санхүүгийн мэдлэгээ ашиглан өөрт ашигтай үйлчилгээ, бүтээгдэхүүнийг олж түүнээсээ илүү үнэ цэнийг хүртэнэ гэсэн үг юм.

ЯАГААД САНХҮҮГИЙН МЭДЛЭГ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Хамгийн наад зах нь өдөр тутамдаа санхүүгийн оновчтой сонголт хийх, цаашлаад санхүүгийн залилан, гэмт хэргийн хохирогч болох магадлалыг бууруулдаг. Мөн иргэн бүр санхүүгийн мэдлэгтэй байх нь тухайн улс оронд хөрөнгийн зах зээл хөгжих гол хөшүүрэг болж өгдөг. Өөр нэг чухал ач холбогдол нь бид хуримтлал, хадгаламж зэрэг санхүүгийн үйлчилгээний талаар мэдээлэлтэй байснаар ирээдүйд санхүүгийн эрх чөлөөнд хүрэх нөхцөл маань бүрдэнэ гэсэн үг юм.

САНХҮҮГИЙН МЭДЛЭГИЙГ ХААНААС АВАХ БОЛОМЖТОЙ ВЭ?

Санхүүгийн мэдлэгийн тухай академик боловсролоо дээшлүүлж, үе тэнгийн залуустайгаа ур чадвар, бүтээлч сэтгэлгээгээрээ өрсөлдөн, өсөж дэвжихийг хүссэн хэн бүхнийг “ARD Students Challenge” хөтөлбөрт нэгдэхийг урьж байна.

 

ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ

“Ард Санхүүгийн Нэгдэл” ХК, “Анрид Медиа” ХХК-ийн хамтран явуулж буй 21 хоногийн хугацаатай уг хөтөлбөрт оролцсоноор та санхүүгийн талаар академик мэдлэг, практик ур чадвараа дээшлүүлэх, мэргэжлийн карьераа эхлүүлэх бүрэн боломжтой.

ЗОРИЛГО

Зохион байгуулах үйл ажиллагаануудын хүрээнд залуусын оролцоог дэмжиж, идэвхийг нь нэмэгдүүлэх

ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮЙЛ ЯВЦ

Арваннэгдүгээр сарын 5-ны өдөр хүртэл үргэлжлэх энэхүү сорилт нь хоёр үе шаттай.

I шат: Онлайн шалгалтаар дараагийн шатны оролцогчдыг шалгаруулах

II шат: Зохион байгуулагч багаас өгсөн даалгавруудыг гүйцэтгэх

 

ШАГНАЛЫН САН

I байр: 3,000,000 төгрөгтэй тэнцэх АрдКойн, багийн гишүүн тус бүрд Ард Санхүүгийн Нэгдэлд цалинтай дадлага хийх эрх

II байр: 2,000,000 төгрөгтэй тэнцэх АрдКойн

III байр: 1,000,000 төгрөгтэй тэнцэх АрдКойн

ШАЛГАРУУЛАЛТ

Нэгдүгээр шатанд тэнцсэн оролцогчид хоёрдугаар шатны даалгаврыг заасан хугацаанаас өмнө зохион байгуулагч багт илгээнэ. Баг тус бүр гурван хүний бүрэлдэхүүнтэйгээр уг хөтөлбөрт оролцох боломжтой гэдгийг анхаарна уу.

БҮРТГЭЛ

10/18-10/24-ний Ням гараг хүртэл

Хэрэв та бүртгүүлэхийг хүсвэл Ард Апп-ийн баннер хэсэгт байрших Ard Students Challenge холбоосоор нэвтэрнэ үү.

Ард апп татах:

Android https://play.google.com/store/apps/,

iOS https://apps.apple.com/mn/app/ard/

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.