Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын Мянганы Сорилтын Сан: Цахим хурлын урилга

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 10 сарын 18
Сурталчилгаа
 

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН

Тендер шалгаруулалтад оролцохыг сонирхож буй компаниудын анхааралд

Цахим хурлын урилга

Монголын Мянганы сорилтын сангийн Худалдан авах ажиллагааны танилцуулга

(2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 9 дүгээр сар)

Монгол Улсын Засгийн газар (“Засгийн газар” гэх) болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (“МСК” гэх) нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилгоор 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх Мянганы сорилтын Компакт гэрээг 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан. Монголын МСС нь Компакт гэрээгээр үзүүлж буй буцалтгүй тусламжийн хөрөнгийн тодорхой хэсгийг Компакт гэрээнд заасан төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай зарим бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад зарцуулах юм.

Компакт гэрээний хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээг хангахад чиглэсэн Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг санхүүжүүлэх юм. Тус хөтөлбөрийн хүрээнд харилцан уялдаа бүхий дараах гурван төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:

  • Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагаа буюу Газрын доорх усны шинэ эх үүсвэрүүдийг холбогдох дэд бүтэц, усан сан болон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн хамт байгуулах төсөл;
  • Хаягдал ус дахин боловсруулах үйл ажиллагаа буюу шинэ Төв цэвэрлэх байгууламжаас гарах хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэрийг холбогдох дэд бүтцийн хамт байгуулах төсөл;
  • Усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагаа буюу Улаанбаатар хотын ус хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн бодлого, хууль эрхзүйн орчны шинэчлэлийг дэмжих, институтийн чадавхыг сайжруулах төсөл багтана.

Компакт гэрээний хэрэгжилтийг хангах үүрэг бүхий Монголын Мянганы сорилтын сан нь Компакт гэрээний хөрөнгө оруулалтын тодорхой хэсгийг дараах худалдан авах ажиллагааны хүрээнд байгуулах гэрээг санхүүжүүлэхэд зарцуулахаар төлөвлөж байна.

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ:

  • Хуулийн зөвлөх үйлчилгээ;
  • Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн Нээлттэй тендерийн санал үнэлэх хараат бус зөвлөхийн үйлчилгээ;
  • Усны үнэ цэнэ, үйлчилгээний бодит зардал, бохирдлын өртгийн талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг сайжруулж, хэвшил хандлагыг өөрчлөх дэд үйл ажиллагааны дизайныг боловсруулах гэрээ;
  • Үйлдвэрийн хаягдал усны мэдээллийн сан байгуулах, хаягдлын агууламжийн зөвшөөрөгдөх хэмжээг тогтоох судалгаа;
  • Лаг шатаах, хатаах үйлдвэрийн ТЭЗҮ, нарийвчилсан зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээ;
  • Ус ашиглах байгууллагын түншлэлийн хөтөлбөрийг хэрэгжилт, зохион байгуулалтаар хангах;
  • Мониторинг, үнэлгээний мэдээллийн чанарын үнэлгээ;
  • Фидик гэрээний сургалт;
  • Хэлэлцээний чадварыг эзэмшүүлэх сургалт;
  • Мэргэшсэн төслийн удирдлагын сургалт;
  • Компактын хэрэгжилтийн тухай баримтат кино болон видео зураг авалт, продакшны үйлчилгээ;
  • Олон нийттэй харилцах агентлагийн үйлчилгээ.

БАРАА:

  • Усны чанар шинжлэх лабораторийн тоног төхөөрөмж худалдан авч нийлүүлэх;
  • Автомат дээжлэгч, лабораторийн төхөөрөмж, хэрэгслүүдийг нийлүүлэх;
  • Барилга угсралтын талбайд ажиллахад шаардлагатай багаж хэрэгсэл, зөөврийн тоноглол нийлүүлэх;
  • Хүний нөөцийн программ хангамж; 
  • Гэр хорооллын ус түгээх байрыг автоматжуулах тоног төхөөрөмжийг нийлүүлж, суурилуулах.

ЗӨВЛӨХИЙН БУС ҮЙЛЧИЛГЭЭ:

  • Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөөний мэдээлэл, сурталчилгаа.

Хөтөлбөрийн хүрээнд буцалтгүй тусламжийн хөрөнгөөр дээр дурдсан бараа, ажил, үйлчилгээний гэрээг санхүүжүүлэхэд МСК-ын https://www.mcc.gov/ppg цахим хуудас дахь Төсөл, хөтөлбөрийн худалдан авах ажиллагааны удирдамжид заасан үндсэн зарчим, дүрэм, аргачлалыг баримтална.

Худалдан авах ажиллагааны тусгай зарлалыг Монголын Мянганы сорилтын сангийн цахим хуудас https://mca-mongolia.gov.mn/, Нэгдсэн Үндэстний  Байгууллагын “Хөгжлийн Бизнес” (United Nations Development Business-UNDB) http://www.devbusiness.com, “Хөгжлийн гарц” (Development Gateway Market-dgMarket) http://mcc.dgmarket.com цахим хуудас, болон өдөр тутмын сонин болон бусад мэдээллийн хэрэгслээр олон нийтэд тухай бүр зарлана.

Монголын Мянганы сорилтын сангаас 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд зарлахаар төлөвлөж буй дээрх Тендер шалгаруулалтад оролцохыг сонирхож буй компани, аж ахуйн нэгжийн төлөөллийг энэхүү Цахим хуралд өргөнөөр оролцохыг урьж байна.

Цахим хурлын огноо/цаг: 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 09:00 цаг;

Цахим хурлын холбоос: https://bit.ly/3vd0hnG

Цахим хурлын хөтөлбөрийн тойм:

  • Монголын Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээгээр хэрэгжүүлж буй Төсөл, хөтөлбөрийн товч танилцуулга;
  • Төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж буй тендер шалгаруулалтуудын талаарх мэдээлэл;
  • МСК-ын Худалдан авах ажиллагааны дүрэм, журам болон холбогдох мэдээллийн танилцуулга.

Цахим хурал нийт 60 минут үргэлжлэх ба хурлын төгсгөлд Монголын Мянганы сорилтын сангийн төлөөлөл хуралд оролцогчдын асуултад хариулна. Тус цахим хуралд оролцохыг сонирхож буй компанийн төлөөлөл, хувь хүмүүс 2021 оны 10 дугаар сарын 26-аас өмнө https://bit.ly/3j32D3r холбоосоор бүртгүүлнэ үү.  


Монголын Мянганы сорилтын сан


 

MILLENNIUM CHALLENGE ACCOUNT-MONGOLIA

Invitation for All Interested Bidders/Consultants/Offerors

Webinar on Planned Procurements of MCA-Mongolia

(November, 2021 – September, 2022)

The United States of America, acting through the Millennium Challenge Corporation (“MCC”) and the Government of Mongolia (the “Government”) have entered into a Millennium Challenge Compact for Millennium Challenge Account assistance to help facilitate poverty reduction through economic growth in Mongolia (the “Compact”) in the amount of 350 million USD (“MCC Funding”). The Government, acting through the Millennium Challenge Account-Mongolia (the “MCA-Mongolia”), intends to apply a portion of the MCC Funding to payments for contracts for goods, works and services.

The Compact will assist the Government in meeting the projected demand for water in the capital city of Ulaanbaatar for residential consumers and commercial and industrial users through a Water Supply Project, consisting of three closely related activities:

  • A Downstream Wells Activity, to construct new groundwater wells with attendant transmission lines, reservoirs, and an advanced water purification plant (AWPP);
  • A Wastewater Recycling Activity, to construct a new wastewater recycling plant and pipelines to provide high-quality treated wastewater that can be used instead of fresh water by water-intensive industries, thereby increasing the amount of fresh water available for household consumption; and
  • A Water Sector Sustainability Activity, to support policy reforms, capacity building, and technical assistance to improve the long-term sustainability of Ulaanbaatar’s water supply.

Millennium Challenge Account-Mongolia, an accountable entity established to oversee the implementation of the Compact, intends to conduct procurements to apply parts of the proceeds of the funds to payments for the contracts to be awarded under the following procurements:

CONSULTING SERVICES:

  • Provision of Customary Legal Services to MCA-Mongolia;
  • Individual Consultant’s Services for Technical Evaluation Panel (TEP) for the procurement for Wastewater Recycling Plant (Design-Build);
  • Design Development and Baseline Data Collection for Social and Behavior Change Sub-Activity;
  • Consulting Services for Developing Industrial Wastewater Database and Discharge Limits;
  • Feasibility Study and Detailed Design of Sludge Incineration Plant;
  • Water Operators' Partnership/Twinning Facilitation;
  • M&E Data Quality Review Consultant (on New Indicators);
  • Consultant Services for Provision of Training on FIDIC Contract Conditions;
  • Consultant Services for Provision of Training on Negotiation Skills;
  • Consultant Services for Provision of Professional Training on Project Management;
  • Compact Documentary and Video Contents Production Services;
  • PR Agency Services.

GOODS:

  • Supply of Laboratory Equipment;
  • Purchase of Automatic Samplers, Lab Equipment and Appliances;
  • Supply of Site Assessment Equipment for the Engineers;
  • Human Resources Software;
  • Supply and Installation of the Ger Area Smart Water Kiosk Upgrade.

NON-CONSULTING SERVICES:

  • Industrial Pre-Treatment Plan Public Outreach.

The above listed procurements will be implemented according to the principles, rules and procedures set out in the MCC Program Procurement Guidelines (“PPG”), which can be found on MCC’s website at https://www.mcc.gov/ppg.

A Specific Procurement Notice (“SPN”) for each procurement will be announced on the website of MCA-Mongolia at https://mca-mongolia.gov.mn, United Nations Development Business (UNDB Online) website at http://www.devbusiness.com, the Development Gateway Market (dgMarket) website at http://mcc.dgmarket.com, in local newspapers, and in other media outlets, as appropriate.

The purpose of this notice is to:

INVITE potential bidders/consultants/offerors to attend the Webinar on Planned Procurements of MCA-Mongolia to be released during the period of November, 2021 – September, 2022.

The Webinar will be hosted by the Millennium Challenge Account – Mongolia (MCA-Mongolia).  

Date and Time of the Webinar: 9AM (UB Time) October 27, 2021;

Link of the Webinar: https://bit.ly/3vd0hnG

The Webinar will provide attendees with:

  • An overview of the Mongolia Compact and the Water Supply Project of MCA-Mongolia;
  • Information on the planned procurements of MCA-Mongolia;
  • Presentation on the important aspects of the procurement process (including overview of the procurement rules and procedures and insight into where procurement related information/documentation can be found).

At the last quarter of this 60-minute Webinar, attendees will have the opportunity to actively engage with the speakers during a live Q&A. If you would like to attend the Webinar, please register here before October 26, 2021 (https://bit.ly/3j32D3r).

Millennium Challenge Account-Mongolia

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.