Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Азийн шилдэг амт Сайгон Монголд

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 10 сарын 18
Сурталчилгаа
Зураг зураг

Сайгон брэндийн Монгол Улс дахь албан ёсны дистрибютор Лэжэнд Холдинг компанийн гүйцэтгэх захирал Г.Санзайжав.

Азийн шилдэг амт хэмээн үнэлэгдэх болсон Сайгон шар айраг Монголын зах зээлд албан ёсоор танилцуулагдлаа. Сайгон брэнд нь 1875 онд Вьетнам улсад үүсгэн байгуулагдсан бөгөөд Азийн хамгийн анхны шар айргийн нэг юм. Өнгөрсөн 140 гаруй жилийн түүхэндээ тус брэнд Вьетнамын хамгийн өндөр борлуулалттай шар айргаас Азийн хамгийн алдартай шар айраг болж, дэлхийн 40 гаруй улс оронд албан ёсоор худалдаалагдаж байна. 

 

БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дам

Сайгон брэндийг Монголын зах зээлд танилцуулах ёслол 2021 оны 10-р сарын 15-ы үдэш Улаанбаатар хот дахь Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын элчин сайдын яаманд болж өнгөрсөн бөгөөд Гадаад харилцааны яам, сүлжээ дэлгүүрүүд болон сүлжээ ресторануудын удирдлага болон бусад зочид оролцсон юм. 

БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дам үйл ажиллагааг нээж үг хэлэхдээ Вьетнамын шилдэг брэндүүдийн нэг Сайгон Монголын зах зээлд нэвтэрч буйд баяртай байгааг дурдаад цаашид хоёр орны хоорондох найрсаг харилцаа эдийн засгийн хүрээнд улам гүнзгийрэх ерөөлийг тавьсан юм. Сайгон брэндийн Монгол Улс дахь албан ёсны дистрибютороор Лэжэнд Холдинг ХХК ажиллаж байгаа юм. Тус компанийн гүйцэтгэх захирал Г.Санзайжав “Илүү зөөлөн шар айргийг таашаах болоод байгаа Монголын шар айрагт дурлагсдад Сайгон брэндийн шар айргийн торгомсог зөөлөн амт таалагдана гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн. 

 

Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал Г.Өлзий

Сайгон брэнд удаан эсгэлтийн аргаар бүтээгддэг Saigon Special, сэргэг сэтгэл татам амт бүхий Saigon Lager, Азийн шилдэг шар айргуудын нэгт тооцогддог Saigon 333, тансаг агаад шийдмэг Saigon Export гэсэн дөрвөн төрөлтэйгөөр Монголын зах зээлд худалдаалагдаж байна. 

 

Сайгон брэндийн Монгол Улс дахь нүүр царай дуучин АМ-С

 

Аялагч Ц.Ган-Өлзий

 
 
 
 
 
 
 
 
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.