Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

О.Цогтгэрэл: Малчид хөдөлмөрийн хөлснөөс доош орлоготой байна

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

15:00 2021/10/15

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/238442774977449

Үргэлжлүүлэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын дөрвөн гишүүн санаачлан боловсруулж, энэ оны тавдугаар сарын 14-нд УИХ-д өргөн мэдүүлжээ. 

Аймгийн төвөөс алс нутагт дэвсгэрт байрлах онцгой байдлын газар, хэлтэс, салбар нэгжийн алба хаагчдад тасралтгүй ажилласан жилийн урамшил олгох хууль, эрх зүйн орчин бүрдээгүйгээс алба хаагчийн нийгмийн баталгаа дордох нөхцөл үүссэн байна. Иймд хуульд өөрчлөлт оруулж, аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг 5 жил тутам олгохоор тусгажээ.  

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудал дууссан тул чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. 

14:46 2021/10/15

Мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Махны асуудал, цаана нь малчдын орлогын асуудал яригдана. Өнөөдрийн байдлаар 180 мянган малчин өрх байна. 67 сая малтай. Статистик мэдээллээс авч үзэхэд 5.7 их наяд төгрөгийн баялаг бүтээж байгаа юм. Дунджаар 300 толгой малтай малчин өрх байна гэсэн үг. Нэг малчин өрх дунджаар 30 орчим сая төгрөгийн орлого олж байна гэсэн тоо гарч байна. Магадгүй үүнээс бага байгаа байх.

Эдгээр иргэний орлогын асуудал болохгүй байдалтай болж байна. 500 мянган хүн ажилладаг, 60 сая малтай салбарын махнаас олж байгаа орлого 80 сая байна. Илүү том зорилго дэвшүүлэх цаг болсон. Малчид хөдөлмөрийн хөлснөөс доош орлоготой байна. Энэ тал дээр ямар бодлогын өөрчлөлт хийгдэх вэ?" гэдгийг тодруулав. 

Түүний асуултад ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан "Мал аж ахуйн салбарын өрсөлдөх чадварын нэмэгдүүлэхэд нэгдүгээрт малын эрүүл мэндийн асуудал байгаа. Энэ жил малын урьдчилан сэргийлэх үзлэг, вакцинжуулалтад тодорхой төсөв тавьж өгсөн. Загсийн газрын зүгээс боловсруулах үйлдвэрүүдийг дэмжих бодлого барьж байгаа. Ховдын арьс ширний цогцолборт 9.7 тэрбум төгрөгийн төсөв суусан. Дарханы арьс ширний цогцолборын хувьд Италитай хамтран ирэх жил төсөл эхлүүлнэ.

Махны экспорттой холбоотой дөрвөн жишиг үйлдвэрийг Ховд, Булган, Архангай, Дорнод аймагт байгуулна

Түүнчлэн мал махны экспорттой холбоотой дөрвөн том жишиг үйлдвэрийг Ховд, Булган, Архангай, Дорнод аймагт байгуулна. Мал аж ахуйн гаралтай экспортын бүтээгдэхүүн улирлын шинж чанартай байгаа. Эдгээр үйлдвэрийг байгуулснаар жилийн дөрвөн улиралд бүтээгдэхүүнээ экспортод гаргах боломж бүрдэнэ. Үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулаад дууссан.

Гэрээ хэлцлийн ажлууд явагдаж байна. Захиалагч болон гүйцэтгэгч тал ойлголцож чадвал ирэх онд багтаан хэрэгжүүлнэ. Нийт 76 сая ам.долларын төсөл байгаа. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжинэ. Төсөв нь бэлэн" хэмээн хариулав. 

09:36 2021/10/15

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Намрын ургац хураалт болон хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлэл хийж байна. 

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар 310 мянган тонн үр тариа, үүнээс 290 мянган тонн улаанбуудай145 мянган тонн төмс, 92 мянган тонн хүнсний ногоо, 86 мянган тонн тэжээлийн ургамал, 16 мянган тонн тосны ургамал тус тус хураан авснаар үр тариа хураалт 52.3 хувь, төмс хүнсний ногооны хураалт 77.3, тэжээлийн болон тосны ургамлын хураалт 30.6 хувийн явцтай байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс найман хувиар ахиу байна. 

Шинэ ургацаас хөдөө аж ахуйг дэмжих салбаруудад 90.4 мянган тонн хүнсний улаанбуудай нийлүүлэгдсэн. Орон нутгаас ургац хураалтын ажилд 8,000 гаруй оюутан, цэргийн алба хаагчдыг авч ажиллуулах хүсэлт захиалга ирүүлсэн бөгөөд Алтан намар дэд төслийг хэрэгжүүлж ажилласнаар өнөөдрийн байдлаар ургац хураалтад 1.7 мянган цэрэг, 1.9 мянган оюутан, 7.4 мянган халамжийн болон гэрээт ажилтан нийт 11.1 мянган хүн хөдөлмөрийн түр гэрээгээр ажиллаж байна.

Аравдугаар сарын 5-ны өдрийн байдлаар 3,100 тонн мах бэлтгээд байна. Цаашид нэг сарын хугацаанд нийт бэлтгэх махны 60 хувиас доошгүйг бэлтгэхээр ажиллаж байгаа. Аймаг, төв суурин нутгийн хүн амын 2022 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нийт 5.5 мянган тонн мах бэлтгэх үүрэг чиглэл өгөн бэлтгэл ажлыг хангаж байна" гэлээ.