Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Баясгалан: Хорих ангиас хүн авч яваагүй. Хүлээж авах хэсэгт иргэд, цагдаагийн алба хаагчидтай маргасан

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цагдан хорих байрнаас хүн авч гарсан гэх мэдээллийн дагуу ШШГЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвийн дарга, хошууч Х.Баясгалангаас тухайн үед юу болсон талаар тодрууллаа.

Тэрбээр "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 461 дүгээр ангийн Цагдан хорих байрнаас хүн авч гарсан гэх мэдээлэл нь ташаа мэдээлэл бөгөөд тус ангийн шалган нэвтрүүлэх байрны иргэд хүлээж авах хэсэгт иргэд, өмгөөлөгч, Цагдаагийн байгууллагын алба хаагчдын хооронд маргаантай асуудал үүссэн. Үүнтэй холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ. 

Мөн дээрх ангид цагдан хоригдож буй Э.Одбаяр өлсгөлөн зарласан гэх мэдээлэл гараад буй тул хошууч Х.Баясгалангаас энэ тухай тодруулахад "Иргэн Э.Одбаяр өлсгөлөн зарлаагүй. Ташаа мэдээлэл байна" гэв.