Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

NoDoubleStandard хөдөлгөөнийг зохион байгуулагчдын нэг Д.Монголхүүг дахин цагдан хорихоор болжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Тэгш эрхийг шаардан, үзэл бодлоо илэрхийлж буй NoDoubleStandard хөдөлгөөнийг зохион байгуулагчдын нэг Д.Монголхүүг энэ сарын 5-ны өдөр баривчилж, цагдан хорьсон ч суллах шүүхийн шийдвэр өчигдөр гарсан юм.

Харин түүнийг дахин цагдан хорихоор болсон байна.

Тодруулбал прокурорын байгууллагаас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргажээ.

Уг гомдлыг өнөөдөр хэлэлцээд Д.Монголхүүг цагдан хорих шийдвэр гаргасан тухай шүүхээс мэдээллээ.