Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэл хийнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн ордонд

10:00 цагт УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан болно.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11:30 цагт “Цагдаагийн алба хаагчдын эрх ашгийг хамгаалах холбоо”-ноос цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

Монгол бөхийн өргөөнд

12:30 цагт Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын Холбоо, Монголын Үндэсний Бөхийн Холбоо, Монголын Үндэсний Харваачдын холбоод хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, Монголын биет бус өвийг хадгалан үлдээх, Монгол наадамд зөвхөн монгол адууг уралдуулах талаар санал нэгдэж мэдээлэл хийнэ.

НОК-ийн байранд

13:00 цагт НОК-оос коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, орны хүрэлцээ, ажиллах хүчний зохицуулалт, мөн зарим аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд НОК-ыг ажиллах хүчээр дэмжих болсон талаар мэдээлэл хийнэ.

Лагшан төвийн 7 давхарт

14:00 цагт Гашуун сухайт боомтод үүсээд байгаа нөхцөл байдал, авилга хээл хахууль,хувилдааны талаар баримт дэлгэж мэдээлэл хийнэ.

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгийн 1 давхарт

14:00 цагт Дэлхийн банкны санхүүжилттэй “Монгол Улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийн санхүүжилтээр яаралтай тусламж тоног төхөөрөмж, ЭКМО, Дурангийн иж бүрдэл зэрэг эмнэлгийн тоног төхөөрөмж гардуулах арга хэмжээ болно.