Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

БНСУ-ын хилээр сүү цагаан идээ, мах махан бүтээгдэхүүн, уламжлалт эм нэвтрүүлэхийг хориглодог болохыг анхаарууллаа

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Гаалийн ерөнхий газраас мэдээлэл хийх үеэр гадаадад зорчих гэж иргэдэд хандан сэрэмжлүүлэх хүргэлээ.

Сүүлийн үед гадаад зорчиж буй Монгол Улсын иргэд тухайн зорчиж буй орны хил гааль дээр ачаа бараагаа хураалгах явдал цөөнгүй гарах болсон байна. Иргэд Монгол Улсын хилээр гаргахад хориглоогүй боловч зорчин очих улсын хилээр оруулахыг хориглосон бараа бүтээгдэхүүн авч яваа нь ийнхүү асуудал дагуулах болжээ. Үүнээс болж иргэд ачаа тээшээ хураалгах, гэмт хэрэгт холбогдох болсон байна.  

Тухайлбал, манай улсын иргэдийн хамгийн ихээр зорчдог БНСУ-ын гаалийн хууль тогтоомжоор сүү цагаан идээ, мах махан бүтээгдэхүүн, уламжлалт эм нэвтрүүлэхийг хориглодог.

Тиймээс зорчин очих гэж буй орныхоо хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа бүтээгдэхүүний талаар мэдээлэлтэй байхыг гаалийн байгууллагаас анхаарууллаа.