Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Зургаан жил ашиглалтгүй гацсан Замын-Үүдийн Дулааны цахилгаан станц хэвийн ажиллаж эхлэв

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл

Замын-Үүдийн Дулааны цахилгаан станц 2015 онд баригдаж дууссан ч зургаан жилийн турш ашиглалтгүй гацаад байв.

Энэхүү станцыг ашиглалтад оруулах үүрэг даалгаврыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн хавар Дорноговь аймагт албан томилолтоор ажиллах үеэрээ өгч, холбогдох Ажлын хэсэг байгуулсан билээ. 

Улмаар станцын туршилт тохируулга хийх болон хэвийн ажиллуулахад шаардлагатай санхүүжилтийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийдвэрлүүлж, удаа дараа биечлэн газар дээр очиж ажлын явцыг шалгаж байсан юм. 

 
Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл

Санхүүжилтийн хүрээнд Дулааны станцын туршилт тохируулгын ажлууд хийгдэж, "Замын-Үүд” чөлөөт бүсэд дулаан дамжуулах таван төв, Замын-Үүд суманд дулаан дахин дамжуулах долоон шугам хоолойг холбосноор өнөөдрөөс Дулааны цахилгаан станц хэвийн ажиллаж эхэлжээ. 

Тус Дулааны станц бүрэн хүчин чадлаараа ажиллавал “Замын-Үүд” чөлөөт бүсийг дулаан, цахилгаан, цэвэр усаар хангаад зогсохгүй Замын-Үүд сумын айл өрх, аж ахуйн нэгжүүдийг бүрэн хангах юм. 

Одоогоор Замын-Үүд сумын нийт хэрэглэгчдийн 50 хувийг дулаанаар хангаж эхэлсэн бөгөөд үлдсэн айлуудыг дулаанд холбох ажил үргэлжилж байна. 

 

Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл