Хөдөө аж ахуйн болон зам, барилгын машин тоног төхөөрөмжийн төрөлжсөн “Спецмаш-2021” үзэсгэлэн Оросын шинжлэх ухаан, соёлын төвд эхэллээ.
Үзэсгэлэнд хөдөө аж ахуй, зам, барилгын салбарын хамгийн орчин үеийн, шинэ шийдэл бүхий комбайн, трактор, өөрөө явагч машин, пресс, шүршигч, ус цацах төхөөрөмж, тээрэм, ачигч болон бусад тоног төхөөрөмжийг танилцуулж байна.
Дээрх хуулийн хүрээнд тариаланч, үйлдвэрлэгчдийн эдийн засгийн чадавхыг сайжруулах, шинэ дэвшилтэд техник технологи нэвтрүүлэх, байгаль орчинд ээлтэй аргаар газар тариалан эрхлэх, хөдөлмөр эрхлэлтийг тууштай дэмжин иргэдээ эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах нөхцөлийг бүрдүүлсэн юм.
Монгол Улсын Засгийн газраас Хүнс, хөдөө аж ахуйн салбарт олон талт болон түнш орнуудтай хамтран 2021 оны байдлаар нийт 72 төслийг хэрэгжүүлж байна. Сүүлийн жилүүдэд бид ОХУ-ын “Внешэконом” банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Газар тариалангийн техникийн шинэчлэл” төслийг хэрэгжүүлж байгаа.
Төслийн нэг болон хоёрдугаар үе шатыг 2017-2018 онд хэрэгжүүлэн, 48.5 тэрбум төгрөгийн 25 нэр төрлийн 835 ширхэг техник, тоног төхөөрөмжийг Монгол Улсад нийлүүлсэн.
Уг төсөл нь эрчимжсэн мал аж ахуй газар тариаланг хослуулан хөгжүүлэхэд бодит дэмжлэг болсон тул төслийн III дугаар үе шатыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яамтай байгуулсан хамтран ажиллах тухай Санамж бичгийн хүрээнд ОХУ-ын “Внешэконом” банкнаас 12 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг авах боломж бүрдсэн.
Уг санхүүжилтээр Монгол Улсын баруун болон зүүн бүсэд тус бүр нь 10 мянган тоннын багтаамжтай үр тариа хадгалах элеваторыг шинээр байгуулах, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг үргэлжлүүлэн хийх болно” гэв.