Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Аравдугаар сард хөл хорио тогтоохгүй

Т.Саран, iKon.mn
2021 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Аравдугаар сарын 1-нээс хөл хорио тогтооно гэсэн мэдээлэл цахим орчинд тархаад байна. Энэ талаар Шадар сайдын ажлын албанаас тодруулахад "Энэ бол ташаа мэдээлэл. Хөл хорио тогтоох талаар ямар ч зүйл яригдаагүй" хэмээв. 

Харин коронавируст халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор 22:00 цагаас хойш хатуу хөл хорио тавих саналыг ХӨСҮТ болон эрдэмтдийн зөвлөлөөс гаргасан ч энэ талаар албан ёсны шийдвэр гараагүй байгаа билээ. 

Хэрэв оройн цагаар хатуу хөл хорио тогтоовол халдварын тархалт тодорхой хэмжээнд буурна гэж ХӨСҮТ үзсэн байна. Ялангуяа, 22:00 цагаас хойш хөдөлгөөн эрчимжиж, олон хүн цуглаж, найр наадам хийх нь ихсэж байгаа тул ийнхүү санал гаргаж байжээ. 

"Эрүүл мэндийн яам, УОК-оос хөл хорио тогтоох асуудлаар Засгийн газрын хуралдаанд ямар нэгэн санал оруулаагүй байна. Тиймээс ийм асуудал яригдаагүй гэсэн үг" гэдгийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч хэлж байв.