Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: “Аялал жуулчлал-гарц шийдэл" сэдэвт хэлэлцүүлэг болно

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"UB grand hotel”-д

09:00 цагт “Нээлттэй засгийн түншлэлийн 2021-2024” оны “Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө-IV”-ийг хэлэлцүүлэх хэлэлцүүлгийн үеэр иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллөөс ЗГХЭГ-т боловсруулсан саналаа гардуулан өгнө.

“Русский Дом”-д

10:00 цагт Монгол-Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулах хөдөө аж ахуйн болон зам барилгын машин, тоног төхөөрөмжийн төрөлжсөн “Спецмаш-2021” үзэсгэлэн нээлтээ хийнэ.

Өглөөний гудамжинд 

10:00 цагт “Хүртээмжтэй өсөлтийг хангах аялал жуулчлал” аялал жуулчлалын үзэсгэлэн болно.

12:00 цагт “Grand tour-2021” аялал жуулчлалын улсын олимпиадын шилдгүүдэд шагнал гардуулна.

Төрийн ордонд

11:40 цагт Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ олимпоос медаль хүртсэн тамирчдаа хүлээн авч уулзана.

"Новотел" зочид буудалд

11:00 цагт Байгаль орчин, аялал жуулчлалын яам,Аялал Жуулчлалын Хөгжлийн Төв, МҮХАҮТ-аас “Аялал жуулчлал-гарц шийдэл" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна.